Сайхан биш гэж үү?
Гав ганцаараа
Юуг ч хайрлахгүй, юу ч бодохгүй
Юу ч үгүй болтол минь хэлнэ, яс арьсанд минь тулталBillie Eilish ft Khalid-Lovely
Jong In's P.O.V
Жүёон өрөөнөөсөө одоог хүртэл гарч ирээгүй болохоор би түүнд гарах хэрэгтэй болсноо хэлж чадахгүй байв. Энэ удаа л зүгээр өнгөрчихвөл би Жиёонтой дахин орооцолдож Жүёоны сэтгэлд дарамт учруулахгүй. Эхний бөгөөд сүүлийн удаа түүний хүссэнийг хийж өгчхөөд амьдралаасаа арчина.
Жүёоны хаалга түгжээтэй байх агаад тэрнийг унтаж байна хэмээн таамаглав. Ширээн дээр наалддаг цаасан дээр хэдэн үгс бичээд гэрээс гарлаа. Оройн 22 цаг болж байхад хот одоо ч хөл хөдөлгөөн ихтэй. Түүнд итгэхгүй байгаа ч сүүлийн удаа гэсэн бодолдоо хөтлөгдөн энэ клубын хаалгыг татав. Жүёонтой хамт байснаас хойш нэгээхэн ч удаа клуб ороогүй бөгөөд архи тамхины ихүүн үнэр хамар цоргиулан үнэртэж, өмнө нь яаж энд байдаг байсныг өөрөө ч гайхна. Хайр хүнийг өөрчилдөг юм байна. Өмнө нь ямар их клуб, лоунжаар явдаг байлаа даа. Чи үнэхээр их өөрчлөгдөж Ким Жунин!
Жиёоны утас руу залгахад Жиёон биш эрэгтэй хүн утсыг нь авахад үнэн ярьсан юм болов уу гэж бодогдов.
Тэрхүү залуугийн хэлснээр VIP өрөөнд орж ирэхэд хэд хэдэн залуучууд дунд Жиёон ганцаараа хөлөө ачин суух ажээ. Би мэдсэн юм!
"Сайн уу, хүргэн ах аа?"
"Тонил цаашаа!" гэчхээд эргэх гэхэд миний ард хоёр том биетэй залуу ирэн гарнаас минь барин зогсов.
Яаж ч тийчигнэсэн том биетэй залуусыг дийлсэнгүй. Уг нь би биеэ хөгжүүлсэн л гэж бодсон юм сан. Үгүй ээ, Жиёоны хажууд сууж байгааг чөргөрийн хажууд би бол булчинлаг харин энэ хоёрын хажууд чөргөр юм байна! Хараал идэг!
"Өөрөө уух уу? Ам руугаа цутгуулах уу? Сонго!"
Тэр гаран дахь вискигээ шимсээр ийн хэлэв.
Хажуугийн өрөөний хаалга онгойн Жүёоны хайртай дүү гарч ирэх хүртэл би тэднийг дөнгөөд гарчихна гэж бодсон юм. Харин дараа нь тэр цүнхнээсээ ууттай зүйл гаргаж ирээд ширээн дээр тавьсан архинд хийх нь тэр.
"Сува, чи чинь юу хийгээд байгаа юм бэ! Яагаад энд байгаа юм?"
"Яасан? Би энд байж болохгүй юм уу? Миний найзыг гомдоосныхоо төлөө чи болон чиний хайрт Жүёон зовно гэдгийг баттай хэлье"
![](https://img.wattpad.com/cover/168415367-288-k153922.jpg)
YOU ARE READING
Girlfriend | completed
RomanceБидний хувь тавилангийн зам нэг бол яаж ч төөрсөн эргээд уулзах болно. Учрах ёстой учрал юм бол хэчнээн зовсон ч эргээд биесээ олох болно...🥀