U-20

2.3K 201 9
                                    

Миний худал ярьсан нь чиний төлөө байсныг ойлгооч...💔

Jong In's P.O.V

Бид хамт амьдраад бие биенийгээ илүү ихээр хайрлах болсноо энд заавал хэлмээр байна. Түүний надад өгөх хайр минийхээс ч илүү байсан биз. Бүх зүйлийг үнэнчээр, чин сэтгэлээсээ хийдэг нь миний сэтгэлийг одоог хүртэл догдлуулна. Хэн хүнээс илүү түүнийг миний бүтээсэн гэр бүлийн минь нэг хэсэг болоосой гэж хүснэ. Ажлаасаа тараад ирэхэд халуун хоолтой хүлээгээд сууж байдаг. Ядарч байхад тэрнийг минь ойлгон амраахыг хичээдэг. Инээх үед хамт инээж, гэргий минь хэмээн дуудмаар байна. Болох болов уу?

Харин хэдэн өдрийн өмнөөс Жүёоны дүү болох Жиёон миний утас руу зурвас бичиж, залгаж, гэрийн ойролцоо эргэлдэх болсон юм. Би түүнд боль гэж хэлсэн ч тэр үгүй хэмээн зөрүүдлэж байв. Яагаад ч юм Жүёон мэдвэл уурлах юм шиг санагдаж түүнд Жиёоны талаар хэлэхээ түр азнана. Жиёон яагаад ингээд байгааг мэдэхгүй ч сайн зүйл өвөртлөөгүй нь мэдээж.

Удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт болох тул Жүёон үүнд их бэлдэж байгаа. Харин надад бэлдэх шаардлага байсангүй. Хэдэн жилийн өмнө аавын найз намайг Америк хөл бөмбөг тоглодог гэдгийг мэдэж,аав түүнтэй ярилцан намайг Парис руу явуулахаар болсон юм. Нэгэнт Парис явах тул Жүёонд хэлтэл тэр цуг явцгаая гэж хэлсэн. Тэгээд л Солонгост биш Парисын их сургуульд орохын төлөө хичээж байгаа хэрэг.

Тэрнийг хажууд хичээл хийн суухыг хараад инээж байгаагүйгээрээ их инээж байгаагаа анзаарав. Тэр намайг ч тоолгүй хичээлээ хийх агаад үе үехэн хөмсгөө зангидна. Тэр математик дургүй хэр нь ээ бодоод байдаг. Би матемакитийг үзэн яддаг гэж байнга хэлдэг мөртлөө дуртай нь аргагүй бодчихдог нь хачирхалтай. Харин би биеийн тамирт их дуртай. Энэ хичээл дээр дандаа А+ авдаг. Би мундаг байгаа биз?

Утас халаасанд чичирхийлэхэд би дугаарыг нь харчхаад Жүёонд "Жүёон, би гялс ариун цэврийн өрөө орчхоод ирье" гэж хэлэн хурдан хурдан алхлаа. Тэр дахиад л дугаараа сольчихож! Сүүлдээ хадгалаагүй дугаараас айдаг боллоо.

Хаалгаа түгжчихээд утсаа авав. "Бас чамд юу хэрэгтэй юм?" гэж аль болох нам мөртлөө ширүүн хэлэхийг хичээнэ.

"Надад та л хэрэгтэй байна. Бурхан минь, утсаа авсанд баярлалаа. Авахгүй бол би танайх руу явах тухай бодож байлаа. Эгч юу хийж байна? Хийдгээ л биз дээ? Уйтгартай биш байна уу?" гэж хөхрөх сонсогдоход би гараа ташаандаа авч нөгөө гараараа чамархайгаа хэд хэд нухлаа.

Girlfriend | completedWhere stories live. Discover now