29-I Need You

2.3K 209 7
                                    

Намайг дагуулаач
Өөрийнхөө амьдарч буй газартаа намайг ч гэсэн дагуулаад яваач
Ертөнцийн төгсгөл ч байсан дагаад явах болохоор
Харцнаас минь битгий холдооч
Өглөө болсон ч битгий алга болооч
Зүүд зүүдлэн алхах зөвхөн миний үзэсгэлэнт эрвээхий

Exo-Don't go

Jooyoung's P.O.V

Энгийн нэгэн амралтын өдөр эхэлж,ойрын хэд хоног амраагүйгээрээ амрах өдөр ирлээ. Шөнө хоёр цагийн үед гэртээ хөл дээрээ арай л гэж тогтож орж ирсэн бөгөөд тарах цагаа умартан бүх зүйлээ дуусгахаар шөнө хүртэл суучихсан юм. Хэрэв өчигдөр дуусгаагүй байсан бол би өнөөдөр амрахгүй ажилдаа очих байсан болохоор цагаа хэтрүүлэн суусан билээ. Пак туслах ч миний ажлын цагт тааруулж ажиллах гэж их зовж байгаа байх. Би хоёр өдөр амар гэж хэлээд түрүүлээд явуулчихсан тул өчигдөр өөрөө гэртээ ирээд нам унтжээ.

Орон дотроо хөнжилөөрөө биеэ бүтэн ороогоод хоёр тийшээ өнхөрлөө. Бараг л 12 цаг унтаж! Ойрд ингэж их унтаагүй юм байна. 3-4 цаг унтаад л өглөө эрт хуралд орно,уулзалтанд явна, янз бүрийн бичиг баримтыг шалгаж, шинэ төслийг батална гээд л ажил үстэй толгойноос их байв. Гэсэн ч тэднийг бүгдийг нь дуусгаж чадсан болохоор хоёр хоног өдөржин гэртээ байж амрах болохоор бүр баярлаад үсрээд дэвхэцмээр санагдаж байх аж.

Үсээ дээшээ ороож боогоод ороо хөнжлөөр нь бүтээчхээд гал тогоо руу орж хоол эргүүлэхээр боллоо. Хоол хийх гэхээр залхуу хүрээд байгаа учраас гарын дээр байрласан шүүгээгээ жуумалзсаар татахад бэлэн гоймонгууд нүдийг минь хужирлав. Сайхан шүү. Амьдрал сайхан байна.

Хоёр төрлийнхөөс нь сонгоод хоёр талд ус буцалгахаар тавиад угаалгын өрөө рүү оров. Нүүрээ цэвэрлэж, шүдээ угаачхаад гарч ирэхэд ус буцалж, хоёр гоймонгоо хийгээд тагийг тавилаа. Хэдэн хормын дараа гоймон задарч, дахин хэдэн минутын дараа болж байгааг нь хараад хөмсгөө хөдөлгөн хоёуланг нь шүүгээд тавганд хийв. Тэгээд дээрээс нь амтлагчуудыг нь цацаж,халуун ногоог нь ихээр хийлээ. Амандаа дуу аялсаар хоёр тавагтай гоймонгоо ширээн дээр тавиад өөрөө газар сууж идэж эхлэв.

Хөгжмийн нэвтрүүлэг олон ангит кино хөгжөөнт нэвтрүүлэгүүдийг ойлгохыг нь ойлгож заримыг нь дундаас нь үзсэн ч ойлгохгүй болохоор зурагтаа унтраалаа. Гоймонгоо идээд дуусчхаад гарч амттай юм авахаар шийдэв. Түрүүвч,утсаа аваад пүүзээ аваад гэрээсээ гарч дэлгүүр рүү чавхдчихлаа. Дэлгүүрт авах зүйлээ аваад явж байтал гарт минь утас чичрэх шиг болж хадгалсан нэрийг харваас ганц үеэлийн минь нэр зурайж дорхноо утсаа авлаа. Утасны цаанаас Бэкхёны дуу хадаж, их жаргалтай байгаа мэт санагдана.

Girlfriend | completedWhere stories live. Discover now