Өвдөж байгаа ч уйлж чадахгүй байгаа чамд
Сэтгэлээ чөлөөлөх газар нь болмоор байна
Хэний ч мэдэхгүй сул талуудаа
Харуулсан ч зүгээр дээ
Анхаарч буй мэт ажиглан харан сарны гэрэл, хүнд өдрүүд хэвээрээ
Чангаар тэвэрье, бүх зүйлээ надад даатгаExo-Cosmic Railway
Би тэрний мөрөн дээр хөнгөхөн цохиход тэр эргэн харахад нь би жуумалзав. "Уучлаарай, наана чинь би суудаг юм"
"Айн? Убба, Жүёон яагаад энд сууна гэж?" гэж тэр Каи руу үнэгэн нүд гаргасаар хэлэх агаад би Каи руу хөмсгөө зангидан харж байлаа.
"Учир нь тэр миний найз охин болохоор"
Би сайхан сэтгэлтэй биш байсан бол энэ охины үсийг мулз зулгаах байлаа. Энэ охин хэд хоногийн өмнөөс Каин эргэн тойрноор эргэлдэж, миний хамаг анхаарлыг өөртөө татаад дургүй хүргээд байсан юм. Уг нь би ийм хүн биш л дээ. Каи гэдэг нөхөр л намайг ийм болгочихлоо.
Өнөөх охин над руу цэхэлзсээр босон зөрөхөд би Каин хажууд суулаа. Тэр миний үсийг хойш нь илээд,чихний араар хийж өгөв. Тэгэхээр нь би чихэнд хэдэн үг хэлэхээр ойртлоо.
"Гэртээ хариад үхсэн гэж мэд!"
Тэр хөхөрсөөр хацар дээр минь үнсээд толгой дохилоо. Хэдэн минутын дараа Сэүн Сухо Гүми гурав ирж суув. Тэд надаас Бэкхёныг яагаад харагдахгүй байгааг асуухад би ам дүүрэн будаатай "Парис руу 7 хоног явчихаад ирнэ" гэж хэлэхэд тэд намайг хоолоо ид гэлээ. Өөрсдөө асуучихаад.
Өдөр тийшээ хичээл тарахад бэлтгэлийн зааландаа очиход ганцхан Сува бэлтгэл хийж байлаа. Тэр багийн ахлагч болсноос хойш илүү их хичээж байгаа. Бас ааш зангийн хувьд ч их дөлгөөхөн, хөөрхөн охин.
"Сайн уу? Бусад нь хаана байна аа?" гэхэд тэр инээмсэглэснээ мөрөө хавчаад "Мэдэхгүй ээ эгчээ, удахгүй ирэх байх" гэв.
Сунгалтаа хийж биеэ халаав. Сува аль хэдийн бие халаалтаа дууссан тул үндсэн хэдэн хөдөлгөөнөө бэлдэж байлаа.
"Эгчээ, энэ хөдөлгөөн дээр хөл баруун байх ёстой юу?" гэж асуухад нь би хөл рүү нь харав.
"Жаахан л баруун. Хэт их баруун тал руугаа гишгэвэл тэнцвэргүй болно. Бас нөгөө хөлнийхөө подемыг илүү гаргаж өгвөл цэвэрхэн харагдана" гэхэд тэр инээсээр яг дагаж хийлээ.
Арван таван минутын дараа охид ирж, бүгд бэлтгэлдээ оров. Тэдэнд шинэ хөдөлгөөнөө заагаад дуусчихсан болохоор одоо цэвэрлэх л үлдсэн. Жигдлээд, дэс дараанд оруулчихвал хаврын тэмцээн хүртэл нэг их бэлтгэл хийхгүй гэж төлөвлөж байгаа.
YOU ARE READING
Girlfriend | completed
RomanceБидний хувь тавилангийн зам нэг бол яаж ч төөрсөн эргээд уулзах болно. Учрах ёстой учрал юм бол хэчнээн зовсон ч эргээд биесээ олох болно...🥀