+15+

3K 388 30
                                    

Жимин замын унаанд дайгдан гэртээ ирсэн ч таксины мөнгөө төлөх хэрэгтэй тул гэрээсээ мөнгө хайж байлаа. Азаар гэрт нь мөнгө байх ба хурдхан буцаж гаран жолоочид мөнгөө өгөн санаа нь амарлаа. Тэр удаж болохгүйгээ мэдэх тул хурдхан буцаж орон чемодандаа хувцсаа хийн өөрийнхөө ч хувцсыг солиод амжив.

Эцэст нь хадгалж байсан жаахан мөнгөө барин гэрээсээ гарах ч түүний нүдэнд танил машин хальтхан харагдсанд тэрээр сандран нуугдахаар дээш шатаар гартал өөдөөс нь Юнги бууж ирэх нь тэр.

Жимин цочсондоо ачаатайгаа хамт шатны уруу өнхрөн ойчиход Юнги түүний араас юу ч болоогүй мэт алгуурхан бууж байлаа.

Жимин толгойгоо барин арай хийн дээш өндийх ч Юнгиг түүнд ойртож байгааг мэдмэгцээ цүнхтэй ачаагаа Юнги рүү шидчихээд орцноосоо гаран гүйлээ. Тэр даруй Юнги түүний ачааг барьж аван хаашаа ч юм бэ шидчихээд Жиминий араас гүйлээ.

Хэдий Жимин айхтар хурдан гүйдэггүй ч сургуулийнхаа хэнээс ч зугтчихдаг байсан юм. Гэвч Юнги чинь мөрдөгч шүү дээ түүнийг хэдхэн минутын дотор л барин авах нь тэр.

Жимин түүний гараас мултрах гэж байдгаараа хичээн ойр явах хүмүүсээс тусламж эрэх ч Юнги өөрийгөө цагдаа түүнийг хэрэгтэн хэмээн бусдад хэлснээс болж хэн ч Жиминд гар сунгасангүй.

Жимин хий дэмий нулимсаа урсган хоолойныхоо хэрээр бахирч түүнээс зугтах гэж оролдох ч амжилт олсонгүй эцэст нь Юнгигийн машинд түгжигдэн 1 сар амьдарсан тэр газартаа буцан ирлээ.

Юнги Жиминийг машинаасаа түлхэж унаган дээрээс нь дэвсэлхэд Жимин хий дэмий толгойгоо барин хэвтэх аж.

Юнги түүнийг үсдэн босгоод хашааныхаа хаалга руу түлхэхэд тэрээр хөлөндөө тээглэн доош уначихав. Юнги мөн л түүний зодон босохыг тушаахад Жимин бараг л мөлхөн байж түүний гэрийн хаалганы урд ирлээ.

Юнги хаалгаа өшиглөн онгойлгоод нэг гартаа Жиминий хоёр гарыг холбон барин чирсээр өнөөх зоорь гэж нэрлэгдэх газар луугаа шидэж орхив.

Жимин ч төмөр шатнуудад цохигдон өнхөрсөөр харанхуй ёроолд унахад Юнги түүнийг түгжин гадагш гарлаа.

Тэрээр гадна тавьсан машинаа грашдаа оруулан хашааныхаа хаалгыг сайтар түгжин ахин гэрлүүгээ ороход Жиминий хоолой зоорьноос нь бүдэгхэн сонсогдож байсан юм.

Юнги өөрийгөө барих гэж хичээн зогсох ч тусыг олсонгүй зоорьныхоо хаалгыг нээн доош буулаа.

Орж ирсэн даруйдаа өнөөх сүүмийсэн гэрлээ асаан Жиминд дөхөхөд Жимин түүнрүү сүнс харсан мэт айдастай нүдээр ширтэн хойш ухарч байв.

Юнги хананд өлгөсөн ташуурнуудаасаа нэгийг сонгон түүнрүү дөхөхөд Жимин байдгаараа аврал эрэн хоёр гараа хавсрах ч Юнги түүнийг сонсолгүй шуудхан толгой дундуур нь ташуурдчихлаа.

Жиминий ухаан балартан түүнд Юнги хоёр гурав болж харагдаж эхлэхэд Юнги ахин түүнийг ташуурдан авлаа. Гэсэн ч Жимин ахин өндийн түүний зүг нүдээ онийлгон харахад Юнги ахин нэг ташуурдан аваад түүний дээр гарчихав. Жиминий гар хий дэмий сарвалзан түүнийг өөрөөсөө түлхэх ч Юнгигийн гар аль хэдийн түүний хүзүүг ороон авсан байлаа.

Юнги: Ахиж зугтах гэж оролдвол ална гэсэн байхаа?

Жимин: Г-у-й-я н-

Юнги: Чиний гуйлт чинь надад хэрэггүй ойлгов уу? гэсээр түүний хүзүүнээс гараа авахад Жимин шүлсэндээ хахаж цацан ханиалгах аж.

Юнги түүний дээрээс босон ширээнүүд дээр эгнүүлсэн тавьсан хутгануудаасаа нэгийг сонгон аваад Жимин рүү шидэхэд азаар Жиминийг оносонгүй.

Юнги ахин нэгийг сонгоод Жимин рүү шидэхэд яг Жиминий гуянд зоогдчихлоо. Юнги ч түүнийг оносондоо баярлан чанга чанга инээж байхад Жимин харин өвдөлтөндөө уйлан аврал эрж байлаа.

Юнги ахин нэг хутга сонгон аваад Жиминий дээр гаран суулаа. Тэрээр хутгаа эргүүлэн тоглож эхлэхэд Жимин хутганаас нь дайжин нүүрээ тагласанд Юнги гарыг нь угзран татаад өнөөх хутгаа зоож орхив.

Жимин байдгаараа чарлан уйлахад Юнги тоосон шинжгүй ахин босоод хутга хийдэг саваа тэр чигт нь авчирчихав.

Жиминий нүд томрон түүний зүг бүлтэлзэхэд Юнги түүнрүү инээсэн ч биш уурласан ч биш нэг тийм сонин царай гаргасаар ахин нэг хутгыг Жиминий мөрөнд зоож орхив. Жимин эрүүл гараараа Юнгиг цохин холдуулах гэж оролдох ч Юнги хүний урманд ганц ч хөдөлсөнгүй ахин нэг хутгыг гартаа атгасан байлаа.

Энэ удаад тэрээр Жиминий гэдсийг онилсон байх ба гараараа Жиминий аман дээр чанга гэгч нь дарж байгаад хутгаа гэдсэнд нь дүрж орхилоо. Жиминий амнаас цус садран Юнгигийн гарыг тэр чигт нь цус болгоход сая нэг Юнгигийн санаа амарсан бололтой инээмсэглэн дээш тааз ширтэн гүнзгий амьсгаа авав.

••My girlfriend's Brother••[COMPLETED]Where stories live. Discover now