+39+

2.6K 367 31
                                    

  - Жэхи чи энд юу хийж яваа юм?

  - Би ирж болохгүй хүн үү?

  - Үгүй ээ хэлэхгүй яасан юм? Бас чи Жонгүгийг яаж мэддэг юм?

  - Орж байгаад хэлье

***

Юнги яах ч аргагүй байдалд орчихсон тул тэднийг гэртээ орууллаа. Юнгигийн хувьд өөрийн сонор мэдрэмжээ дээд цэгт нь тулгах бол өнөөх хоёр нь тийм байсангүй. Жэхи удаан ирээгүй гэртээ ирэн байдгаараа тухлан инээмсэглэх бол Жонгүг ямар нэгэн сэжиг бүхий зүйл олох гэж хичээх аятай суух аж. Юнги тэдэнд цай найруулж өгөн суухад Жэхи ам нээн "Ахаа энэ миний найз залуу" хэмээн цоглог гэгч нь хэлэхэд Юнги цайндаа хахаж орхив. Юнги хамаг байдгаараа хөмсгөө зангидан  нухацтай харахад Жэхи бага зэрэг жийрхэн "Бид үерхээд удаагүй ээ дөнгөж сар л-" Юнги түүнийг үгийг таслан "Хэзээнээс танилцсан юм?"

  - 3 сарын өмнөөс

  - Юнги хён таныг дүүгээ нүүлгэж байсан өдөр байх шүү. Бид нэг байранд амьдардаг юм билээ.

Юнги түүнийг илт худлаа ярихыг сонсон гаднаа тайван байх ч дотроо түүнийг хэдэн мянган удаа алчихаад байлаа. Юнги Жонгүгийг хаана амьдардгийг мэднэ. Тэр газраасаа үхсэн ч нүүхээргүй хүн гэнэт Жэхигийн байранд очсон нь Юнгигийн бодлыг улам батлах шиг. Ямартай ч тэр худал ярьж байна, дээрээс нь дүүгээр нь дамжуулж түүнийг шалгах гэсэн бяцхан заль боловсруулсан нь Юнгиг багахан сандаргаад авав. Юнги ойлгосноо илэрхийлэн толгой дохиход Жэхи "Энэ гэр бүр уйтгартай болчихож ээ. Жонгүг ирж танилцья гээгүй бол ирэхгүй л байх байлаа шүү" гэлээ.

  - Тэр чигээрээ ирэхгүй байхаа яасан юм тэгээд!

  - Ахаа? Би тоглож л байнаштээ

  - Хурдан явж үз чамтай тоглохоор байдалтай биш байна.

  - Муухай ааштай шт Жонгүгаа явцгаая.

Юнги Жонгүгрүү муухай харан өрөө лүүгээ ороход Жэхи ч явахаар үүдрүү зэхлээ. Харин Жонгүг Юнгигийн өрөө лүү хэсэг ширтсэн ч явах ёстойгоо санан босохдоо Юнгигийн өрөөний өөдөөс харах өрөөг харан зогтуслаа. Очин нээж үзвэл Жиминий авчирсан ачаа байсанд тэрээр багахан гайхсан ч илүү дутуу зүйл хийсэнгүй Юнгигийн гэрийг орхин гарлаа.

***

  - Жонгүгаа хоёулаа явж юм идэх үү?

  - Хүсэхгүй байна, түрүүлээд харьж бай би ажил руу гаа явлаа.

  - Өглөөнөөс хойш энд ирье гэж шалаад байсан байж намайг ийш тийшээ явья гэхээр дургүйлхээд байх юм. Би чамайг ерөөсөө ч ойлгохгүй байна.

  - Ааах тэгээд юу идмээр байгаа юм?

***

"Тэр муу бацаан одоо бүр дүүгээр минь оролдож байх шив. Хэрэггүй зүйл хийж байгаагаа чи ч мэдээгүй л савсаганаж яваа юм биз дээ. Удахгүй чамайг тонилгоод өгөхөө мэдье ээ"

Юнги бухимдуухан гэрээсээ гарж явтал түүний өөдөөс Тэхён инээмсэглэн ирж байлаа. Юнгигийн бухимдал арилсангүй улам бүр муухай харахад Тэхён инээд алдан "Яасан? царайнаас чинь харахад ямар нэг зүйл буруугаар эргэждээ янз нь"

  - Амаа татаж үз. Жиминийг очиж авья.

  - Би аваад ирчихсээн машинд байгаа.

  - Юу бодож тэрнийг энд авчирсан хүн юм дээ!

  - Зөн совингоороо л. Нээрэн танай зоорийг чинь тэгээд хэзээ бөглөхөв?

  - Тэгж байгаад л болье

Юнги Тэхёны хариултыг сонсохыг хүссэнгүй шуудхан түүний машинруу очин унтаж буй Жиминийг гар дээрээ өргөн гэрлүүгээ зүглэлээ. Тэхён ч тэднийг харж удсангүй машиндаа суун хаашаа ч юм бэ явчихав. Юнги гэртээ орон Жиминийг орон дээр тавьчихаад хэсэг түүнийг ширтэн хэвтэх бөгөөд ямар нэг зүйл бодож буй нь тун илэрхий байлаа. Хэдий Жонгүг түүнд айхтар их саад болохгүй байгаа ч Жэхитэй холбогдчихсон нь санаа зовох асуудал хэдийнээ мөн болжээ. Түүний толгойд мянган асуудал байвч эцсийн эцэст түүний хажууд хэвтэх залууг харах тусам дотор нь онгойж хамаг бодол нь сарнин арилах аж. Магадгүй Жиминээс бусад нь түүнд хамаагүй болж байна уу л гэлтэй.

Өөрийн ч мэдэлгүй Юнги өөрийгөө инээмсэглэн буйг анзааран болиулах гэвч яалтчгүй зүрхнээс ундран гарах энэ сэтгэл хөдлөл зүгээр ч нэг тархины боловсруулсан командаар өөрчлөгдөхгүй бололтой. Тэр өөрөө өөртөө бууж өгөн зүгээр л хийх гэснээ хийхээр шийдэв бололтой багахан өндийгөөд Жиминий дээрээс хайрлангуй ширтэх аж. Хэсэг удсаны эцэст тэрээр гүн нойрондоо бялууран хэвтэх Жиминий духан дээр шоб хийлгэн үнсчихээд хурдхан шиг босон угаалгын өрөөндөө орчихов. Тэр ичиж буй бололтой толинд өөрийгөө хэсэг ширтэн өөрчлөгдөж буй төрхөө нүдэндээ сайтар буулган аваад хүйтэн усаар нүүрээ шавшлаа. Энэ цаг мөчийг тэрээр алдалгүй санаж явахыг хүссэн ч байж мэдэх.

A/N: Сэтгэгдэл сонсье :> Ямар нэг сонин зүйл байвал хэлээрэй. Алдаа мадаг юу байдын тиймэрхүү юм хэлвэл сайн байна ккк.

••My girlfriend's Brother••[COMPLETED]Where stories live. Discover now