+71+

2.4K 362 28
                                    

Жаргаж буй нарны туяаг нуух гэсэн мэт өнгө дарсан бараан хөшгийг татсан байх боловч өчүүхэн зай болгоноор нь гэрэл дотогш орох гэж тэмүүлж буй бололтой энд тэндхэн гэрэл туссан харанхуй өрөөний голд нэгэн залуу сандалд хүлэгдэн ухаангүй сууна.






______________________








Харанхуй өрөөнд хэдэн цаг гөлрөн доторх бүхнээ хоосорч буйг мэдрэн зогсох Юнги сая нэг ухаан оров уу гэлтэй хөшсөн биеэ арайхийн хөдөлгөнө. Жиминд зориулан бэлдсэн хоолоо барьсаар буцан дээш гарах түүний хөл дуртай дургүй газар хороох аж.

Дээш гарсан ч түүнийг олигтой гэрэл гэгээ угтсангүй хэдийн нар шаргалтан шингэж харуй бүрий айлчлах цаг нь болсон бололтой.

Юнги өчүүхэн нарны тусгалыг оруулж буй цонхыг хэсэг ширтэн санаа алдаад дэмий л өрөөн дундуураа хэсүүчилнэ. Юу хийх гэж ямар зорилготой ингэж буйгаа өөрөө ч мэдэлгүй зөнгөөрөө л явсаар…







___________________







Үүр хаяарах алдад сандал дээр суух залуугийн нүд таталдан сэргэж буйг нь илтгэх бөгөөд үүнийг харсан бас нэгэн залуу инээмсэглэн сууж буй сандал дээрээ хөлөө ачин "Одоо хэдхэн минут" гэх шиг болон уруулаа хазална.

Түүний хэлснээр хүлээтэй залуу төд удалгүй сэргэх ба байгаа орчноо хэсэг гайхшран эргүүлж тойруулан хараад урдаа байх залуугаас юм асуух гэвч өөрийгөө хүлээтэй мөн дээрээс нь амандаа скоч наалгуулснаа мэдэн тийчлэх аятай хөдлөх аж. Харамсалтай нь түүний хөндүүр болсон бие янгинан өвдөх агаад скочны цаанаас ёолох мэт бөглүү авиа сонсогдоход түүний урд суух залуу сандлаасаа босон түүнрүү ойртлоо.






______________________





Шөнөжин цурам хийгээгүй Юнги хөх зураас татсан нүдээ гараараа нухлан хүйтэн усаар хэд шавшсан болоод арччихав. Ядрангуй төрхөөр толинд өөрийгөө хэсэг ширтэн сая нэг залхав уу гэлтэй холдон хувцаслах нь тэр.

Хөлөө зөөж ядан гэрээсээ гараад хоосон гудмаар урагш хий гөлрөн алхсаар ажил гэгдэх газрынхаа үүдэнд ирснээ тэр анзаараа ч үгүй бололтой явсаар дотогш орсон хойноо л ухаан орон эргэн тойрноо ажиглана. Ажлын газар нь хэдэн жилийн турш нэг л өнгө төрхтэй огтхон ч өөрчлөгдөөгүй байхыг сая л нэг анзаарах шиг болж санаа алдаад өөрийн амьдралын хэдэн жилийг сууж өнгөрүүлсэн ажлын ширээн дээрээ ирлээ. Түүнд шинэ хэрэг хуваарилагдсан байх ба ширээн дээр нь бичиг баримтууд нямбайлан хураагдсан байв. Юнги ажиллах гэж яарсангүй алгуурхан суудалдаа суун заншил ёсоор компьютерээ асаан юу ч юм үзэж эхлэв. Түүний ямар ч хувиралгүй нүүрнээс болж яг юу үзэж байгааг нь мэдэх боломж тун бага. Хэдэн цаг хөдөлгөөнгүй суусан түүнийг гайхах нэгэн хажууд нь ирж юм асуувал тэрээр нохой хуцаж байгаа аятай үл тоон юу нь мэдэгдэхгүй зүйлсээ үзсээр л.

Хэсэг хугацаа өнгөрөхөд түүний багийхан хэргийн талаар ярилцан Юнгиг үүндээ татан оролцуулснаар түүний гөлрөл энэ хүрээд дуусав бололтой. Гэсэн ч түүний ухаан санаа өөрт нь байсангүй хаа нэгтээ тэнүүчлэн яваа нь ойлгомжтой. Үүнээсээ ч болоод Юнги хатуухан шиг цохилтыг нуруун дээрээ мэдрэв. Түүний багийхан уурссан бололтой анхаарлаа хандуулахыг хүсэн ийнхүү цохьсон нь тэр. Харин Юнгид энэ л хэрэгтэй байсан бололтой ахиад цохь гэсэн аятай тэдэнрүү харна. Магадгүй үл тоомсорлосон харц ч юм уу. Хариуд нь түүнд гайхширсан харцнуудаас өөр зүйл ирсэнгүйд урам нь хугарах шиг болж сууж байсан сандлаа өшиглөчихөөд ажлын байраа орхин гарлаа.






__________________






-Сэрэхийг чинь хүлээж байлаа гэсээр үл мэдэгдэх залуу Жиминий аман дахь скочыг хуу татчихав.

Жимин ирэх өвдөлтыг намдтал нь хэсэг чимээгүй байсны эцэст ам нээв.

-Чи хэн бэ?

A/N: Vote-оо дарна уу! Баярлалаа.

••My girlfriend's Brother••[COMPLETED]Where stories live. Discover now