+28+

2.7K 375 17
                                    

Тэхёны хэлсэн мэдээллээр бол тэр нэрийн хуудасны эзэн нь нилээдгүй том мафийн толгойлогч ба Жонгүг түүнтэй хамтардаг байх магадлал өндөр гэсэн байлаа. Жонгүг бол жилийн өмнө л хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шилжин ирсэн мөрдөгч бөгөөд анх ирсэн цагаасаа эхлэн Юнгигээс салахгүй дагадаг байлаа. Аргагүй биз энэ үед Юнги хангалттай нэрд хүрчихсэн, мөрдөгч болгоны үлгэр дуурайлал авахаар  хэмжээний болчихсон байсан юм.

Юнги Жонгүгийг яг юу хийх гээд байгааг нь ойлгож ядах ч түүнд айх зүйл байхгүй. Жонгүг хэдий нохой шиг түүнийг шиншилж байсан ч юу ч олж долоохгүй гэдгийг тэр сайн мэдэж байгаа шүү дээ. Гэсэн ч болгоомж алдаж болохгүй! Ядаж л түүний санаа зовох зүйл ганц байгаад сэтгэл амар байх аж. Жимин ахин түүнээс зугтахгүй гэдгийг Юнги хэн хүнээс илүүтэй мэдэж байгаа шүү дээ.

***

Юнгиг гэртээ ирэх үед хэдийн нар дээр мандсан байх ба цайны анхилам үнэр түүнийг угтаж авсан юм. Юнги ийм байдлыг мэдрээгүй удсан байх тул нилээдгүй баярлаад авав.

Жимин түүнийг харсан даруйдаа доош газар ширтэн хувцсаараа оролдох нь Юнгигийн эгдүүг хүргэх ч тэр юм хэлсэнгүй ширээнд очин суулаа. Жимин хурдхан шиг түүнд цай аягалан жигнэмэг урд нь тавихад Юнги цайг үнэрлэн "Жимсний цай бололтой" гэхэд Жимин толгой дохин өнгөрлөө.

"Хамт суу!"

Юнги ийн чанга дуугарахдаа хэт захирангуй байчихвуу хэмээн өөрийгөө зэмлэх аядсан ч ахин юм хэлсэнгүй.

Жимин түүний дуунд давхийн цочин шуудхан сандал дээр суун гараа урдаа авахад Юнги түүнийг шоолсхийн инээчихэв. Жимин хальтхан нүдний булангаараа түүнрүү муухай харахад Юнги ч инээхээ болин цайгаа амталлаа.

Жиминий гэдэс хоржигнох дуугаар хоёул бие биерүүгээ харан харц тулгарахдаа тэсэлгүй инээцгээх тэр л агшин тэдний анхны эерэг уур амьсгал бүрэлдсэн цаг үе болох аж.

"Миний өглөөний цай гологдхоор л юм байна"

"Юу? Үгүйдээ"

"Гэхдээ л чи хаясан"

"Шалтгаантай байсан шүү дээ"

"Би өнөөдөржингөө гэртээ байна байх хамт угаалга хиймээр байна уу?"

"Би ганцаараа хийчихэд болно оо"

"Зөрүүд юм гээч!"

"Аааах таныг сөрөхийг хүсээгүй шүү зүгээр л …"

"Хурдан дуусгахаа л бодож хэлсэн юм элдэв санаа байхгүй"

"Тэгвэл тэгье дээ"

"Овоо хөдөлж чадаж байгаа бололтой"

Тэр намайг яагаад эдгэсэн эсэхт ингэж их анхаараад байна?

"Давгүй шүү"

"Болждээ, ахин зугтвал өршөөл байхгүйг чи мэдэж байгаа байх. Чамд итгэсэндээ л ганцааранг чинь үлдээж байгаа юм шдээ!"

"Мммм"

Тэр надаар яах гээд байгаа юм бол? Надад итгэж л байгаа юм бол явуулчихна л биз!!

"Би болчихлоо түрүүлээд угаах зүйлсээ ялгаж байя"

"Би аяга тавгаа хураачихаад араас чинь очье"

***

Юнги саяхан цэвэрлэгээ хийсэн тул тэднийд хийх зүйл бараг л байсангүй. Ганц түүний хувцсыг л угаах ажил байлаа. Гэсэн ч тэрээр угаалгын машинд хувцсаа угаах дургүй гэх нэрийдлээр тэд хоёул яг одоо хувцас зүлгэн сууж байна.

Жимин их хөдөлбөл шарх нь хөндөгдөх байх хэмээн Юнги таамаглан Жиминээр зөвхөн угаасан хувцсаа цэвэр усаар зайлуулан хатаагчин дээр өлгүүлж байлаа. Жимин түүнийг ийм чин сэтгэлээсээ юмыг хийж байгааг нь харахдаа дотор нь хуралдаж байсан их айдсыг бага ч болтугай багасаж байгааг мэдэрч байлаа.

"Тэрэнд сайн тал байдаг л юм байна"


••My girlfriend's Brother••[COMPLETED]Where stories live. Discover now