+60+

2K 326 36
                                    

Жимин сандарч тэвдсэн зүрхээ дарсаар хашааны жижиг хонхыг удтал дарсан боловч түүнд хариу үл ирнэ. Арга ядсандаа <Юнги хён ❤️> хэмээн хадгалсан дугаар луу залгах ч мөн л холбогдох боломжгүй гэх хариу авах нь тэр. Жиминд өөр арга үлдсэнгүй тэр хашаа давах нь…

***

24 цагийн өмнө буюу оройн 6 цаг

Намжүүн: Хэдий баривчлах албан ёсны зөвшөөрөлгүй ч эхний ээлжинд байцаалт авах эрхийг нь өгчихье. 3 хоногийн дотор хэргийн хүлээлгэх юм уу нотлох баримт олж чадахгүй бол Юнги суллагдаж энэ хэргийг ахин сөхөхгүй ойлгов уу?

Жонгүг: Ойлголоо. Бас түүнийг олох хэрэгтэй байгаа учир хэдэн хүн гаргаж өгөөч гэж хүсэх байна. Би ганцаараа тэр хүнийг хүчрэхгүй байх.

Намжүүн: Цагаа олж алга болох юм даа. Үнэндээ би чамаас илүү Юнгид итгэдэг. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд чиний хэлж буй зүйлс үнэн мэт санагдаж байгаа нь харамсалтай.

Жонгүг: Танд үнэн нь юу худал нь юу гэдгийг харуулах болохоор түрхэн зуур л хүлээчих.

________________


Жонгүг: Сайн байна уу? Хамтарч ажиллах болсондоо таатай байна.

Ёнжүн: Үгүй дээ хён над шиг туршлагагүй нэгэнтэй хамтарна гэсэнд баярлаж байна.

Жонгүг: Мину хён л хамгийн туршлагатай нэгэн нь шүү дээ.

Ёнжүн: Мину сонбэтэй хамтарч ажиллана гэж үү? Бурхан минь тоглож байгаа байлгүй дээ.

Жонгүг: Мин Юнги шиг хүнийг барих гэж байж энэ зэрэгтэй байхгүй бол болохгүй!

Мину: Хоцорсонд уучлаарай. Юнгигийн талаарх шинэ мэдээлэл ирснийг шалгаад удчихлаа.

Жонгүг: Ямар мэдээлэл?

Мину: Бид байршлыг нь олсон…

_______________


Тэхён: Хаачих гэж байгаа юм?

Юнги: Агаар амьсгалья

Тэхён: Энд хангалттай их агаар байна!

Юнги: Би энэ нүх шиг газарт чинь удаан байж тэсэхгүй нь. Хальтхан л гараад ирье.

Тэхён: Бурхан минь гэж! Тэгээ тэг. Би чамд солих хувцас авчрах үед ирчихсэн байгаарай.

Юнги: Ойролцоогоор 1 цагийн чөлөө байгаа байх нь.

Тэхён: Би чамайг хориогүй юмсан.

Юнги: Чи тэгсэн

Тэхён: Чиний л төлөө байсан шүү дээ.

Юнги: Явлаа!

Юнги Тэхёнруу эгцэлж харсан ч үгүй шуудхан гарч одоход Тэхён санаа алдсаар машины түлхүүрээ атгалаа.

Юнги замын унаанд суун явсаар нэгэн жижиг архины мухлагт ирэх бөгөөд 3 шил архи захиалан суув. Мухлагийн эзэн ч түүнд захисныг нь өгчихөөд өөрийн хийж байсан зүйлээ үргэлжлүүлэх аж.

Тэхёны хорионоос болж ганц ч дуслыг уулгүй явсан түүнд эхний хундага архи дотрыг нь зурах шиг л санагдана. Гэсэн ч тэр больсонгүй үргэлжлүүлэн уусаар 3 шилний ард гарчихав. Бугуйнд байх цагаа харвал 9 цаг хэдийн өнгөрчихсөн байсанд Юнги хараал урсгасаар тэр газрыг орхилоо.

- Цагтаа очихгүй бол түүний үглэлтийг шөнөжин сонсох нь!

Гэгээ тасран харанхуй айлчилсан энэ үед жижигхэн гудам өмнөхөөсөө илүү амь орсон мэт болчихсон байх ба Юнгиг гудам даган зогсох янханууд татаж чангаах нь түүний уурыг барах нь холгүй байв.

- Та нараар л дутав гэж!

Арайхийн тэднээс холдон зам дагуух бүдэг гэрлийн доор гуйван явах түүнийг гай газар доороос гэгчээр хэн нэгэн тас хийтэл нь мөргөж орхих нь тэр.

Юнги газарт бөгсөөрөө унасандаа ч тэр үү түрүүний тэр янхануудаас ч болсон уу уур нь дээд цэгтээ хүрэн шуудхан л өндийн өнөөх залууг газар унатал нь шанаадаж орхив.

Залуу ч гайхсан аятай "Уучлаарай гэж хэлсэн юмсан" хэмээн сэтэрсэн уруулаа дарахад Юнги таг гацаж орхив.

- Хөөе ах гуай хүн юм хэлээд байна! Ядаж сонссон дүр үзүүлээд уучлалт гуйчихвал яасан юм!

- Чи чинь…………Пак Жимин!

A/N: Vote-оо дарна уу! Баярлалаа.

••My girlfriend's Brother••[COMPLETED]Where stories live. Discover now