+61+

2K 327 24
                                    

- Одоо бүр хүнтэй андуурахнээ?

- Жимин………

- Согтуу хүнтэй юугаа ч ярихав.

- Хүлээ………ингээд л явчихна гэж санаа юу? Намайг хэр их шаналсан гэдгийг мэдэх үү?

- Юу яриад байна аа?

- Одоо бүр мэдэхгүй царайлж байна уу? Чи өнөөдөр үхсэн гэж мэд.

Өнөөх залуу ч байдал бишдсэнийг мэдэн зугтах гэж оролдох үед Юнги түүнийг өшиглөн унагаачихав. Залуу ч өөрийгөө хамгаалах гэж хэрэндээ хичээн Юнги рүү дайрах авч Юнгид тэр нь нөлөөлөх байтугай хумсын чинээ ч гэмтэл учруулсангүй. Харин оронд нь илүү их цохилт мөн шархыг авах залуу өрөвдөлтэй.

Юнги түүний дээр гаран Жиминий нэрийг дуудан хараасаар хамаг байдгаараа цохиход өнөөх залуу хий дэмий л нүүрээ гараараа халхлах гэж оролдох аж. Юнги залхжээ…

Түүнийг юу ч хэлэлгүй зодуулах нь Юнгиг залхааж орхисных уу эсвэл өөр зүйл хийхээр болсных уу Юнги дээш өндийн түүнийг хэсэг ажиглалаа. Уусан архиндаа ч тэр үү өнөөх залууг Жимин гэж харсан хэвээр байх ба түүнийг уучлалт гуйх ямар нэгэн үг унагахгүй байгаа нь тунчиг хачирхалтай байгаа нь мэдээж.

- Ямар нэг үг хэлээч Жимин…

Өнөөх залуу цусандаа хахаж цацан үг хэлэх гэж оролдох ч нэмэр байсангүй.

- Жиминаа сүүлийн боломж!

- Би тэр хүн…чинь биш

- Хараал ид гэж!

Юнги халааснаасаа жижиг хутга гаргаж ирэн түүний хөлөнд зоож орхиход өнөөх хоолой нь битүүрсэн аятай байсан залуу тэнгэрийн оройд тултал чанга дуугарах нь тэр.

- Тийм ээ ийм л хоолой. Сонсоогүй их удчихаж. Ийм сайхан гэдгийг ч мартаж орхиж. Чамаас л болсон…

Юнги хутгаа сугалан авахад түүний гуянаас цус олгойдон гарч тэр хавиарх газрыг чийглэн өнгө оруулна. Юнгид хичнээн үзэсгэлэнтэй харагдаж байгаа бол?

- Ахиж чамайг алхахааргүй болгоод өгье л дөө

Юнги нөгөө хөлнийх нь шөрмөсийг тасалж орхиход залуу ахин дуу алдан нулимсаа барна.

- Илүү үзэсгэлэнтэй дуугар. Орондоо ямар байдаг шигээ.

Түүний доор чичигнэн хэвтэх залуугаас үзэсгэлэнтэй гэхээс илүүтэй цөхрөлийн дуу л гарах бөгөөд Юнги түүнийг чанга дуугарлаа гээд больчихгүй нь лав.

- Үнэхээр надад хэлэх үг байхгүй юу?

Тэр нилээд цөхөрсөн харагдана.

- Би чамд хайртай гэдгийг мэдэхгүй байгаа юм уу?

Магадгүй түүнээс гарах эцсийн сайхан үг байх.

Залуу юм хэлсэнгүй өвдөлтөндөө ёолсоор байсанд Юнги ховорхон гарах нулимсаа шувтарчихаад гаран дахь хутгаа чанга атган түүнрүү дөхлөө.

Түүн шиг мэргэжлийн хүн ховор болов уу гэлтэй яг л амин газар луу нь хутгаа чиглүүлэн ойртох мөчид хэн нэгэн түүний гарыг өшиглөн гаран дахь хутгыг нь унагаан Юнгигийн толгойг газарт шаан хөдөлгөөнгүй болгох нь тэр.

Юнгигийн золиос болсон өнөөх залуу чанга гэгч нь аньсан байх нүдээ нээн юу болоод байгааг харах бөгөөд түүний нүдэнд итгэл найдварын гал бадрав уу гэлтэй гэрэлтэн харагдана. Түрүүхэн л уйлан хөдөлж чадахгүй байсан тэрээр шүд зуун өндийгөөд Юнгиг даран байх бүхэлдээ хар хувцасласан залууг зууран авах аж.

- Намайг авраач………энэ хүн намайг алах гээд байна! Намайг хэнтэй ч юм бэ андуураад байсан.

Түүний үгийг тоож сонсох хүн байсангүй өнөөх хар хувцастан Юнгигийн гарт гав зүүлгэх гэж оролдоход Юнги түүнээс холдох гэж хичээн ийш тийш хөдлөх ч өнөөх залуу нь түүний дээр лав суух нь тэр. Хүчний хувьд тэр илүү бололтой.

Юнгигийн гарыг хүчлэн барьж гав зүүлгэснийхээ дараа хар хувцаст залуу түүнийг өшигчин бах таваа хангах шиг.

Удалгүй түүний хамтрагчид ирэн Юнгиг машиндаа суулгах нь тэр. Залуу ч өнөөх хохирогчийг чирж гулдран өөр нэг машинд суулган хаашаа ч юм бэ явлаа.

A/N: Vote-оо дарна уу! Баярлалаа.

••My girlfriend's Brother••[COMPLETED]Where stories live. Discover now