Эхлэл

6.8K 488 33
                                    

Ахлах сургуулиа саяхан төгсөөд буй жаргалтай хосууд гар гараасаа хөтлөн зам дагуу алхах бөгөөд залуу хүү бага зэрэг сандран байн байн зогсох авч охин түүний гарнаас татан ахин алхах аж.

Пак Жимин болон Мин Жэхи сургуулийнхаа хамгийн алдартай хос гэгддэг. Үерхээд 3 жилийг ардаа орхисон тэднийг төгсөөд л хуримаа хийх байх гэж сургуулийнхан нь үргэлж ярьцгаадаг байжээ. Гэхдээ энэ хугацаанд тэд аль альныхаа гэр бүлтэй танилцаж амжаагүй л байлаа. Мин Жэхи бүтэн өнчин бөгөөд 10 настайд нь эцэг эх нь алуулж ахтайгаа хоёул хоцорсон гэдэг. Харин Жимин Бусанд төрсөн бөгөөд ахлах ангид орох жилээ Сөүлд шилжин ирж ганцаараа амьдрах болсон.

Өнөөдөр бол тэдний төгсөлтийн баяр бөгөөд үүнийгээ дуусгачихаад тэд Жэхигийн гэрлүү алхаж байгаа нь энэ. Мэдээж зүгээр ч нэг очих гээгүй Жэхигийн ганц гэр бүлийн хүн болох Мин Юнги гэх ахтай нь танилцахаар явж байгаа билээ. Мөн Жэхи маргааш нүүх учир хурдхан Жиминийг ахтайгаа уулзуулах гээд яарч байсан юм.

Жимин замаараа бэлэг авья гэх ч Жэхи татгалзсаар Жэхигийнд ирцгээв.

Жэхи: Орцгооё

Жимин: Би сандраад байна

Жэхи: Зүгээр дээ ямар аав ээж биш ердөө л ах шүү дээ.

Жимин: Ааах зза орье

Жимин Жэхиг даган орох замдаа пормныхоо пиджакийг товчлоод зангиагаа нэг янзалж байв.

Жиминийг бага зэрэг гайхшруулсан зүйл нь тэднийх маш чимээгүй айл байсанд байлаа. 1 давхар хувийн байшин нь дотроо их цэмцгэр бөгөөд нилээн зайтай харагдаж байлаа.

Жэхи ахыгаа дуудах үед ах нь өрөөнөөсөө нилээн нойрмог гарч ирэх бөгөөд Жиминийг нэг харан Жэхиг нэг харан гайхсан байлаа. Жэхи ч ахыгаа очиж тэврээд чихэнд нь юм шивнэх бөгөөд ах нь ойлгосон бололтой Жиминд дөхөж очин гараа сунгаад

Юнги: Мин Юнги гэдэг таатай байна

Жимин ч алгаа өмдөндөө арчаад сунгасан гарыг нь хоёр гараараа атган аваад 90 градус бөхийн “Пак Жимин гэдэг” хэмээн сандран дуугархад Юнги зөөлөн хөхрөөд гараа татаж аван “Суулдаа” гэж хэлчихээд гал тогооруугаа явлаа.

Жимин дотроо тийм ч сүртэй зүйл биш байжээ хэмээн бодон хэсэг тайвшран буйдан дээр суух үед Жэхи болон Юнги нар цай идэх юмтай авчран ширээн дээр тавьлаа.

Юнги: Тэгээд хэр удаж байгаа юм?

Жэхи: Сарын дараа 3 жилийн ой маань болно

••My girlfriend's Brother••[COMPLETED]Where stories live. Discover now