+63+

1.8K 332 15
                                    

Юнги ахыг хүлээсээр 7 хоног өнгөрчихөж. Хэтэрхий удаан хэр нь гунигтай энэ 7 хоногт хоногийн хэдэн цаг уйлж хэдэн цаг түүнийг хайснаа мэдэхгүй нь. Лавтай 7 жил шиг санагдсаныг л мэдэж байна. Үнэндээ түүний тухай мэдэх зүйл хэтэрхий хомс гэдгийг сая л ухаарах шиг. Ажлынх нь газар хаана байдаг талаар, хэнтэй найзалж нөхөрлөдөг талаар, хаана очих дуртайг нь гээд л мэдэх зүйл огт алга. Харамсалтай л юм. Ганц ирж болох газар нь энэ гэр. Өөр байсан ч би мэдэхгүй. Бидний ярилцах мөч тийм бага байсных уу эсвэл бид ихэнх цагийг биенээ зэвүүцэж өнгөрөөснөөс болсоных уу ямартай ч бид бие биенийхээ талаар олигтой мэдэдгүй байж. Гэсэн ч жаргалтай зовлонтой тэр бүх зүйлс холилдон надад түүнийг санах сэдлийг өгч байгаа нь л чухал бололтой. Түүнийг санахаа зогсоож чадахгүй нь.………

___________________


: Хохирогч тохиролцохгүй гэсэн шийдвэр гаргасны эцэст Мин Юнгид 1 жилийн хорих ял оноож байна. Мөн түүнийг аллагын хэрэгт сэжиглэж байгаа тул хорих ял нэмэгдэж болзошгүй юм.


*Солонгосын хуулийг мэдэхгүй юм. Гэхдээ ямартай ч хатуу шийтгэл өгдөг байх гэж л бодлоо*



________________




Жонгүг: Хурууны хээг нь тогтоох боломж байна уу?

: Хэтэрхий удчихаж дээрээс нь хээ гэхээр зүйл бараг алга.

Жонгүг: Тэр үед бороо орж байсан болохоор тэр байх. Гэхдээ сайтар шалгаад үзээрэй. Их чухал баримт болох зүйл шүү.

: Би хичээе ээ. Гэхдээ найдвар тавих хэрэггүй байх. Тухайн үедээ энэ хутгаа шинжлүүлчихгүй яасан юм.

Жонгүг: Би дөнгөж л мөрдөгч болж байсан шүү дээ. Гэхдээ энэнд санаа тавихаа мартсан байж. Шинэ нотолгоо хайсаар тэр хүнийг мөшгисөөр их цаг алдчихаж.

: Тэгж байгаа холбоо барья даа.

Жонгүг: За найдлаа шүү.

_________________


Тэхён: Бүгдийг цэгцэлчихсэн болохоор санаа зоволтгүй ээ. Би тэр хохирогчтой ахин ярилцаж үзье.

Юнги: Хэрэггүй ээ. Зүгээр энд насаараа байсан ч хамаа алга.

Тэхён: Юу яриад байгаа юм!

Юнги: Гэртээ харилаа гээд яана гэж? Хэн ч байхгүй газар очих, энд байх хоёр ямар ч ялгаагүй.

Тэхён: Одоо бүхнийг мартаад шинээр эхлэх хэрэгтэй.

Юнги: Эндээс гарсан ч ажилтайгаа үлдэхгүй л байх.

Тэхён: Тэр тийм санаа зовохоор зүйл гэж үү?

Юнги: Зүгээр л явж үз. Миний өвчин хөдлөх гээд байна.

Тэхён: Сэтгэл санаагаа тайван байлгалдаа!

Юнги: Чадахгүй нь. Тэрнийг бодохгүй байя тоохгүй байя гэвч хэзээний л бодолд минь ороод ирчихсэн байдаг. Нэг бол түүнд гомдож, нэг бол түүнийг үзэн ядаж, нэг бол хайрлаж, заримдаа хаа байгаа газар нь очоод алчихмаар санагдаж байна. Тайван байж ч чадахгүй нь.

Тэхён: Ахин алдаа гаргахгүй байх хэрэгтэй шүү!

Юнги: Чиний энд ирж байгаа чинь л алдаа!

Тэхён: Тэр гэнэн мөрдөгчид баригдана гэж ч байхгүй л байх. Би чамаас ухаантай гэдэгтээ итгэдэг юм шүү.

Юнги: Бардам юм!

Тэхён: Уулзалтын цаг дуусч байх шиг байна. Томоотойхон шиг байж байгаарай. Чамайг удахгүй гарганаа.


___________________


Ахиад л 7 хоног…………гунигтай юм. Яах гэж ганцаараа явсан юм! Түүнийг дагуулаад явж болох л байсан. Эсвэл би явахгүй байж ч болох байсан. Эдгээр сонголтуудын аль нь ч байсан түүний дэргэд л байх ёстой байж. Хүмүүс яагаад цаг хугацааг ухраахыг хүсдэгийг ойлгож эхэлж байх шиг. Энэ санаж буй сэтгэлээ яах ёстой юм бол? Ой санамжаа алдчих юмсан. Юунд найдаж хүлээж байгаа юм бол? Яасан гэж заавал ирэх ёстой юм шигээр бодоод байгаа юм? Яагаад түүнийг надад хайртай хэвээр гэж найдаад байгаа юм? Надад хариулт хэрэгтэй байна. Ядаж жаахан ч болтугай хүлээх итгэл хэрэгтэй байна. Шантарчихгүйн тулд………

A/N: Vote-оо дарна уу! Баярлалаа.

••My girlfriend's Brother••[COMPLETED]Where stories live. Discover now