+23+

2.6K 370 39
                                    

"Ах гээч!"

"З-за"

"Тэгээд яагаад хоолоо хаяад байгаамдээ?"

Тэр яагаад ийм жижиг зүйлд санаа тавиад байгаа юм бол?

"Шарсан хоол хөрөхөөр нь идэж чаддаггүй юм аа"

"Ммм"

Тэр тэнэг юм асуусандаа бантчихав уу?

"Хён надад тиймэрхүү зүйл хэрэггүй ээ"

"Яагаад?"

"Би өөрөө хийчихэж чадна аа"

"Мммм, хоол хийчихсэн идмээр байна уу?"

"Тэгье"

"Тэгвэл өглөөний цайг чи оройн хоолыг би гэж тохирох уу?"

Тэр яачихаа вэ?

"Тэгье"

Бид ширээний ард чимээгүйхэн тус тусын хоолыг идэн суух ч миний сандрал арилсангүй. Яагаад ч юм түүний хажууд байхад хэт сүрдмээр санагддаг. Тэр хэдий сайхан аашилж байгаа ч үүнд нь дасаж өгөхгүй юм. Яг л өмнөх төрхөнд нь дасчихсан бололтой.

Юнги өнөөдөр бас л аяга тавгаа хурааж байна харин би түүнийг чимээгүй ажигласаар. Түүнд эвгүй сэтгэгдэл төрүүлчихвий гэсэндээ байнга ширтэлгүй хааяа хааяа харж байсан ч тэр мэдчихсэн бололтой инээгээд уналаа. Юунаас болж ингэж байгааг нь мэдэхгүй болохоор намайг шоолж байна гэх таамаглал толгойд орж ирэн жаахан гуниглаад амжив. Гэхдээ түүний инээх нь ямархуу бол? Цаашаа харчихсан болохоор инээх дуу нь л сонсогдох юм. Өмнө нь сонсож байгаагүй болохоор аз жаргалтай инээд эсвэл хүчилсэн инээд, дооглосон инээдийн аль нь болохыг хэлж мэдэхгүй нь.

Тэр миний бодлыг сонсчихов уу даа? Наашаа харан нүүрэндээ бага зэргийн инээмсэглэлийг тодруулан арагш налан намайг ширтээд эхлэх юм. Түүний энэ дулаан төрхийг хараад би зориг орчихов уу даа? Өөдөөс нь ширтэхэд тэр ийм зүйл хүлээгээгүй байсан бололтой гэнэтхэн л өнөөх дулаан төрхөө дотроо хийж орхив. Түүнийг ширтсэнд уурлачих шиг боллоо тэр надруу аажим ойртож байна. Алхаа бүрт нь зүрхний цохилтын минь хүч нэмэгдэн өөрт минь хэт их мэдрэгдэж эхлэхэд гар минь салгалан нүд минь нэг газраа тогтохгүй байлаа.

Түүнийг миний өмнө тулан ирэхэд айсандаа толгой гудайлган гараараа толгойгоо халхалан хэсэг удсан ч тэр ямар нэг зүйл хийсэнгүй. Гайхан дээш харвал тэр тийм гэхийн аргагүй бас л миний мэдэхгүй төрхийг өөр дээрээ наачихсан байлаа. Тэр үг хэлэлгүй надруу харж байснаа зүгээр л санаа алдан өөр өрөө лүү явчихлаа. Би түүнийг уурлуулахаар үйлдэл хийчихсэн үү? Надад бараг рефлекс болсон өөрийгөө хамгаалах энэ үйлдэл хэзээнээс ч юм бэ надад бий болчихсон. Хэрэв тэр надруу гар далайсан бол тэр даруй сандалныхаа дор орчих байсан биз.

Гэхдээ тэр сая гунигтай харагдсан. Зөвхөн миний хувьд. Түүний хувьд тэр төрх нь өөр зүйлийг илэрхийлдэг ч байж болох………

Эцэст нь бид тэс өөр хүмүүс шүүдээ. Түүний зүйлсийг би ойлгохгүй шиг тэр намайг ойлгохгүй энэ л бодит байдал. Ирээдүйд хэр удаан ийм хэвээр байх юм……………

A/N: Ааах энэ сэтгэгдлийг хараад аймар гэмших сэтгэл төрлөө. Бүх л бүтэн 22 хэсгийн турш нэг ч үнсэлт романс гаргаагүй байж юугаа бичиж ирсэн юм бол гэж санагдлаа. Ер нь +18 гэхээр нь та нар өөр зүйл хүлээж байсан байх тийм үү? Гэхдээ ирээдүйд энэ хоёрын харилцаа өөрчлөгднөө тэр болтол тэснэ байгаа хайруудаа.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
••My girlfriend's Brother••[COMPLETED]Where stories live. Discover now