+55+

2.4K 363 41
                                    

Жиминийг явсны дараагаар Юнги ажилдаа буцан орсон бөгөөд түүнийг ирсэн даруйд бас нэгэн том хэргийг мөрдөх даалгавар түүнд ирсэн байлаа. Өдөржин бичиг баримттай ноцолдож учрыг нь олох гэж толгойгоо гашилгах зуураа тэрээр Жиминийг бодохоо ч мартсангүй. Өглөө эрт боссон болохоор замдаа унтаж байгаа байх гэж бодон залгасан ч үгүй. Тэртээ тэргүй орой л гэртээ очих тул тэр үедээ залгах байх хэмээн найдсан ч байж магадгүй юм.

Юнгигийн хувьд амралтанд байж байгаад гэнэт ингэж их ажилтай болсон нь түүнийг багагүй ядраах ба толгой нь сайн ажиллаж өгсөнгүй. Урдахаа хийж чадалгүй мунгинасаар хэдийнээ шөнө дунд болгосон тэрээр утас руугаа нэг харан санаа алдсаар унтаж орхилоо. Жимин ч байхгүй гэртээ очихыг хүсээгүй, дээрээс нь хийх ажил ихтэй тул тэрээр ийн ажил дээрээ унтаж буй хэрэг.

***

Нар дээр хөөрж хөл толгой нь мэдэгдэхгүй шуугиан дунд Юнги толгойгоо барьсаар нүдээ нээлээ. Бараг л мартахаа шахсан цагдаагийн газрын энэ уур амьсгал түүнийг бухимдуулж орхив. Үүгээр ч зогссонгүй түүний утасны цэнэг дуусчихсан байх ба тэрээр утсаа ширээ лүүгээ шидчихээд гадагш гарав. Арзайж сэгсийсэн үсээ янзлах нь байтугай нүүрээ ч угаагаагүй түүний хаашаа ингэтлээ яарч буй нь сонин.

Тэрээр зөрөн өнгөрөх хүн бүхэнрүү муухай харсаар зорьсон газраа ирлээ. Утасны бүхээгт орон хэдэн зоос хийчихээд толгойдоо хэзээ ч мартахгүйгээр цээжлэн авсан тэр л дугаар луугаа залгасан ч түүнд хариу үл ирнэ. Уг нь Жиминтэй ярин ээжийнх нь биеийг асууж боломжтой бол араас нь очих тухай ч бодож байсан түүнд ийм хариу ирэхэд өглөөнөөс хойш хөдөлчихөөд байсан ааш нь улам л муухай болох нь тэр. Уур гэх зүйл түүнийг бүчин авч орчин тойрноо хянах хяналтыг нь эвдчихэв үү гэлтэй Юнги утасны бүхээгийг хэд хэд өшиглөсний эцэст ажилруугаа буцлаа.

Цагдаагийн газрын булан тохой бүрт чанга чангаар дуугарч хэрэлдэж маргалдсан эсвэл согтуу хөлчүү хүмүүс байх нь Юнгиг улам бүр тавгүйтүүлэх ч түүнд үүнээс өөр очих газар хаа байна? Тэр бараг л хувь тавилантайгаа эвлэрэх шиг болон ширээндээ суун өчигдрийн тайлж чадаагүй хэргийн нууцыг олохоор ханцуй шамлалаа.

***

Жимин аавынхаа дуунд цочин үүрээр шахуу сэрэн эмнэлэгрүү явах ба аавыгаа юунд ингэж яарч буйг ойлгож ядна. Тэд явсаар эмнэлэг дээр ирэхэд эмч гэх тэмдэг зүүсэн цагаан халадтай нэгэн аавыг нь тосч аван нэг тийш нь яарангуй дагуулан явчихав. Жимин ч гайхан үг дуугүй л аавыгаа даган явсаар нэгэн өрөөний өмнө ирэхэд ээж нь цагаан орон дээр гарнаасаа хэд хэдэн дусал залгуулж амьсгалын аппарат зүүсэн байдалтай хэвтэж байлаа. Жимин эгээтэй л уйлчихсангүй ээжийгээ ийм байна гэж төсөөлөө ч үгүй тэрээр өрөөнийх нь хаалгыг хүчтэй саван дотогш оров. Юу юугүй л ээжийнхээ хажууд сөхрөн суугаад үрчлээтэн хорчийсон гарыг нь зөөлөн атган хорьж дийлэхгүй байгаа тэр их нулимсаа тэр чигээр нь урсгаж орхив.

Жиминий аав эмчтэй хамт түүний араас орж ирэн ямар нэг зүйл ярилцах ч Жиминд ээжээс нь өөр зүйл харагдахгүй, ээжийнх нь амьсгалаас өөр зүйл сонсогдохгүй байлаа. Жиминий аав түүний мөрөн дээр товшиход сая нэг юм ухаан орох шиг болж ээжийнхээ тухай зогсоо зайгүй асууж шалгаахад аав нь

- Хурдхан явахгүй бол болохгүй нь гэж байна.

- Мэдээж хэзээ ч байсан яах вэ? Ээж минь удвал яачих ч юм билээ. Хурдхан шиг явья!

- Ойлголоо аав нь онгоцны тийз захиалчихья. Онцгой шаардлагаар явж байгаа болохоор өнөөдрийн дотор явж чадах байх. Эмнэлэгээс яриад тохирчих нь гэсэн санаа зоволтгүй харин чи гэрлүүгээ хариад хэрэгтэй гэсэн зүйлээ аваад ир.

Жимин ойлгосноо илэрхийлэн толгой дохиод ухаан мадаггүй гүйсээр гэртээ ирэн хувцас хунараа барин ахин эмнэлэгрүү гүйлээ. Энэ хоорондоо Юнгирүү залгахаа ч мартсангүй. Харамсалтай нь түүнд "Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна" гэхээс өөр хариу ирсэнгүй.

A/N: Vote-оо дарна уу! Баярлалаа. Ай sad lifeu гэж. Өгүүллэг маань дөнгөж талдаа орж байдаг одоо яанав? Хммммм. Энэ хоёрыг маань sad lifeuuu угтаж байнадаа.








































Зиа 4 сарын 1-н байлаа гэж хха. Юуных нь дөнгөж дундаа орох вэ дээ. Бараг төгсөх гэж байхад тийм аа :>>>>>> өгүүллэгээ дуусгана гэж бодохоор л нулимс минь мэлмэрээд-




Мэдээж тоглоом байлаа гэж :> Жаахан сэтгэгдэл сонсье тэгэх үү? Та нар өгүүллэгээ хурдан дуусгаасай гэж бодож байна уу? Санаа оноо юу байна?

••My girlfriend's Brother••[COMPLETED]Where stories live. Discover now