5. Crime Partner

1K 103 0
                                    


Анги чив чимээгүй.

Угаас Захирлын тусгай хичээл дээр хэн ч дугардаггүй...хөдөлдөг ч үгүй.

Тэрээр өөрийн битүү утгат үгсээрээ биднийг хүлж, тарчлаан, хэтэв хөдөлж, ам нээвэл өөрийн аймшигт зангаа харуулдаг.

Өнөөдрийн түүний хэлсэн үгнүүд их зүйл бодогдуулна.

"Алуурчин хайрлах ёсгүй. Өршөөх ёсгүй. Найзууд мэтийн зүйлсээс зайлсхийх ёстой...Сэтгэл хөдлөл бол чамаас урвах химийн зэрэглээ төдий. Чамайг илчилнэ...Өөр хүнд санаа тавьснаар өөртөө сул тал үүсгэж байдаг. Чи хэн нэгнийг үхтлээ хайрлах юм бол чи гарцаагүй үхнэ. Алуурчин хүн хайрыг тэвчих ёстой."

Надад бол энэ их амархан санагдаж байна.
Надад хүн хайрлах сэтгэл байхгүй.

Ээж аавынхаа өшөөг авахын тулд зүрх сэтгэлээ гээсэн билээ.

Ингэж бодлогоширон суутал хонх дугарлаа. Намайг ангиас гарах гэхэд ЖК нэг цаас өгөөд өөрөө чимээгүй гараад алхчихав.

Өнөөх цаасан дээр:

"Удахгүй тэмцээн болох болно. Тэр тэмцээн жагсаалтад чухал нөлөөтэй. Чамаас өөр хүнтэй ормооргүй байгаа болохоор. Хамтрагч минь болохгүй биз? "

Тэр энд ирээд долоо ч хоноогүй байж хангалттай их асуудал удаж байгаа. Тийм байж бас надтай асуудалтай болох гэсэн юм байх даа.

Яагаад гэнэт надтай ойртоод байгаа юм бол? Ямар санаайтай юм бол оо?

Өчигдөр л гэхэд Виктортой овоо том маргаан үүсгэсэн.

Хандны хичээл дээр Миногоос их оноо аваад түүний хэл аманд бас орооцолдчихсон.

Тэгсэн мөртлөө их тайван байх юм.

Ямар ч агуу хүнд сөхрөх зүйл байдаг гэдгийг мэддэг болов уу?

Цайны цаг ирж хоолны танхимд ороход манай бүлгэмийн хүүхдүүд байсангүй.

Бид ер нь цайны цагаар л нийлж байгаад бусад цагт нь танихгүй хүмүүс шиг зөрдөг хүмүүс.

Нэг хоосон ширээ олоод хоолоо идэж эхлэхэд урд хүн ирээд суучихав.

ЖК

Түүн рүү харахад тэрээр над руу нэг ирмээд "Хариултыг чинь хүлээж байгаа шүү."

Хэдийгээр түүнтэй хамтармааргүй байгаа ч захирлын тушаалыг биелүүлэхээс өөр аргагүй тул хамаг хүчээрээ инээмсэглээд хэлэв.

Kɪʟʟɪɴɢ Aʀᴛs |ᴊᴊᴋ ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now