Би нэг хөмсгөө өргөн: Би чамд ойлгомжтой байна гэж үү?
ЖК: Үгүй ээ. Ер нь чи яагаад ийм чимээгүй мөртлөө бас нэгэн зэрэгчанга байдгийг.
Би хөлөө өргөж, ирмэг дээр хэвтэн: Би багаасаа хашир, их юм ажигладаг хүүхэд байсан. Би олон зүйлс ярьж өөрийгөө бусдад мэдүүлэхээс илүүтэйгээр тэднийг ажиглахыг илүүд үздэг. Тэр нь ч дээр.
ЖК автомат машинаас авсан бананатай сүүгээ сороод: Би ч мөн адил. Гэхдээ би хэрэгтэй цагтаа алж, хэрэгтэй гэж бодсон цагтаа чимээгүй орхих нь зөв гэж боддог.
Тэржэр над руу удаанаар ойртон ирж зогсоод зөвхөн өөрөө л сонсохоор "Жонгүг" гэж шивнэв.
Би сайн сонсож чадалгүй юу гэснийг нь асуухад тэр нүүрэн дээр минь тулж ирээд хэлэв.
"Жонгүг"
Түүний халуун амьсгал, салхинд үнэртэх цэцэг шиг үнэр зэргийг магтан гайхна.
Түүний гүн бор нүд минийхтэй харц тулгархад би: Чиний нэр юм уу?
Жонгүг: Тийм ээ. Энэ нэрийг минь гэр бүлээс минь өөр хэн ч мэдэхгүй.
Би яриаг нь залгуулан: Гэхдээ би..
Жонгүг инээмсэглэхэд нь түүний үл анзаарагдах жижигхэн хацрын хонхорхой дөнгөж цухуйх сарны гэрэлд илүү тод харагдана.
Надад жоохон гайхширах сэтгэл төрөхөд: Үүнийг яагаад надад хэлж байгаа юм?
Тэр тонгойсоор хацарт минь бараг л уруулаа хүргээд: Чи болохоор.
Тэгснээ тэр гарах хаалганы тийшээ зүглээд: Сар гарчихлаа. Орцгооё.
.
.
.Жонгүгийн өгсөн номыг бараг л уншиж дуусгахад нэг хоёр гоё үг олоод тэмдэглэж авахаар ухасхийнэ.
"Чи л ганцаараа"
Бид хэдэн цагийн турш ном уншиж, хэрэгтэй зүйлсээ тэмдэглэж авсаар нэг мэдэхэд маш орой болчихжээ.
Бугуйн цагаа шалгахад шөнийн 3 цаг болж байв.
Жонгүгийг дуудан явъя гээд хаалга руу очтол онгойсонгүй.
Гаднаас нь цоожилчихсон бололтой.
Хоёул хамгийн захын буйдан дээр ямар ч чимээ гаргалгүй хэвтэж байсан болохоор номын санч шарахдаа анзаараагүй бололтой.
Би буцаад буйдан дээрээ суусаар: Байлай юм.
Жонгүг урд суугаад: Гэрэл энэ тэрийгээ унтрааж гардаггүй юм байх даа.
Би: Хяналтын камерт юу болсоныг сайн харуулахын тулд асаалттай орхидог юм. Анхнаасаа л унтраадаггүй байсан.
Хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст би босч номын сангаар зугаалахаар шийдэв.
Нэлээн өндөр таазтай тул дээшээгээ их ном багтана.
Нэг тавиурыг өнгөрөөд дараагийнх руу ороход Жонгүг араас дагасаар: Одоо удахгүй тэмцээн эхэлнэ. Энэ тэмцээн гурван шаттай. Эхнийх нь бие физилиогийн. Ерөнхийдөө тулалдана гэсэн үг...Хоёр дахь нь бидний IT болон хандны чадварыг шалгана..Харин эцсийнх бол оюун ухааны. Хамгийн хүнд шат. Тэгээд л би чамайг энэ номыг унш гэсэн юм. Сайн ойлгож чадвал чи алзахгүй.
Би зогсож түүн рүү эргээд: Бусад нь бүгд тулалдахдаа санаа зовж бэлтгэж байна лээ. Чи тэгтэл ном уншиж байдаг.
Жонгүг: Чи бид хоёр эхний хоёрыг өлхөн давна. Надад итгэ.
Би инээмсэглэн: Тийм ч юм уу?
.
.
.Жонгүг мушилзан: Чи намайг Жонгүг гэж дууддаг болчихжээ.
Би урдаа байх ширээн дээр хоёр хөлөө тавин: Дургүй байгаа юм уу?
Жонгүг үсээ янзлангаа: Үгүй л дээ.
Би: Тэгвэл нэрийг чинь бусдад мэдүүлэхгүйн тулд зөвхөн чамтай байх үедээ л тэгж дуудъя.
Түүний үл ялиг инээмсэглэл нь ахин нэг удаа нүдийг минь баясгаж, бэлэг барьж байсан ч, арайхийн харцаа өөр тийш шилжүүллээ.
Энэ яг л амттай бялуу ширээн дээр намайг хараарай гээд хэвтэж байгаа юм шиг тэсэхэд хэцүү мэдрэмж.
'Би чинь одоо энэ хүнийг гэсэн мэдрэмжтэй болоод-- За үгүй гэж байлгүй'
.
.
.??: Одоо гарцгаа!
?: Та өчигдөр хайхрамжгүй байгаагүй бол бид энд ингэж байхгүй байсан юм.
Хэн нэгэн эмэгтэй хүний чанга дуунд цочин сэрээд арайхийн босч суув.
Нүдээ нухан юу болж байгааг харахаар зүүдний ертөнцөөс ирж байтал Жонгүгийн хоолой: Угаасаа тэр сэрчихлээ. Та яв даа.
Нэг юм босоод хартал өнөөх буйдан дээр хоносон байж.
Хамгийн сүүлд санаж байгаа зүйл бол ширээн дээр Жонгүгтай ярьж сууссан явдал байв.Жонгүг өвөр дээрээс минь цамцаа авч өмсөөд ширүүн царайлан: Алив гарцгаая!
![](https://img.wattpad.com/cover/180942301-288-k709509.jpg)
YOU ARE READING
Kɪʟʟɪɴɢ Aʀᴛs |ᴊᴊᴋ ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉ
Fiksi PenggemarБид бүгд алуурчид. Энэ шудрага бус ертөнцөд худал үнэн чухал биш. "Алах Урлаг" сургууль бол алуурчид бэлтгэх ер бусын газар. Энэ хүйтэн дэлхийд шудрага ёс авч ирэх алуурчид! . Эцэг эхээ хүмүүсийн гарт алдсан Эллд одоо өөрөөс нь өөр хэн ч байхгүй...