Эргэж Минотой нийлдэг болоод хоёр л хонож байгаа ч надад яагаад ч юм энэ газар илүү амгалан сайхан санагддаг болж байв.
Хэдийгээр энэ долоо хоногт гурван аллага гарсан ч гэсэн.
Жонгүг хааяа хааяа үзэгдэж, хааяадаа алга болно.
Хичээлийн үеэр ширүүн царай гаргадаг хэвээр.
Ахин тэмцээн байхгүй тул тэр бид хоёрт учрах шалтгаан байсангүй.
Харин ч сэтгэлээ татахад минь тэр нь их тус болж байлаа. Мөн түүнийг хэрхэн яаж цэвэрхэн алахаа төлөвлөхөд ч дэмтэй байв.
Гэхдээ заримдаа гарч ирдэг түүний шүлгүүдийг эс тооцвол.
Халаас, номны завсар гэх мэт газарт тэр цаас хийчихсэн байдаг болсон.
Далд утгийг нь ойлгодоггүй ч уншаад л өнгөрдөг.
"Лимбэний дууг дагаарай.
Энэ шүлгийг дагаарай.
Аюултай байж болох ч
Би их зөлөн бас ялдам"Дараагийн орой нь ч мөн цүнхэнд хийсэн байсан цаасан дээр нь ийнхүү бичсэн байв.
"Би чамайг аврахаар ирлээ.
Би чамайг сүйтгэхээр ирлээ.
Чи намайг дуудсан.
Харж байна уу?
Энэ их зөөлөн бас ялдам...
Лимбэний дууг дагаарай"Ямар учиртай лимбэ ярьж, шүлэг бичээд, уулзахгүй хийгээд байгааг ойлгосонгүй.
Гэхдээ надаас холох тусам уи түүнийг цэвэрхэн, сэжиглэгдэхгүйгээр алж чадна.
"Би тэр үед ингэж л бодсон"
.
.
.Ал! Ал! Ал!
Захирлын хоолой, Миногийн хоолой, бусад хүмүүсийн чангаар хашгирах надад зөвхөн энэ үгийг нүд нь улаанаараа эргэлдэн хэлж байлаа.
Би гал дунд суух Жонгүг рүү зөөлнөөр ойртон очин сэлмээ хүчтэй сугалхад тэрээр шивнэх төдий "Лимбэний дууг дагаарай" гэх нь тэр.
Дараагийн мөчид би түүний толгойг яг л Скорпиогийх шиг мөрөн дээрээс нь хэрчиж орхив.
Нүд, нүүр лүү минь түүний цус оргилуун мэт асгаран цацрахад би амьсгаа аван, орилон сэрж хүйтэн хөлсөнд дарагдсан духаа арчлаа.
Ямар ч цус байсангүй.
Харин ч би гал дунд биш өрөөндөө орон дээрээ сууж байв.
YOU ARE READING
Kɪʟʟɪɴɢ Aʀᴛs |ᴊᴊᴋ ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉ
FanficБид бүгд алуурчид. Энэ шудрага бус ертөнцөд худал үнэн чухал биш. "Алах Урлаг" сургууль бол алуурчид бэлтгэх ер бусын газар. Энэ хүйтэн дэлхийд шудрага ёс авч ирэх алуурчид! . Эцэг эхээ хүмүүсийн гарт алдсан Эллд одоо өөрөөс нь өөр хэн ч байхгүй...