Хэтэвчин дотроосоо хийх зүйлийнхээ жагсаалтыг гаргаж ирэн нилээн олон хийх зүйлсээ хийсэн гэж чагталчихаад эргэж харан орон дээр байрлах өнөөдөрхөн авсан шинэ сургуулийн дүрэмт хувцсаа хэсэг ширтэн суув.
Ууг нь дахиж холбогдохгүй гэж бодсон ч үнэхээр түүнээс өөр хүн байхгүй тул Сухо багштай холбогдон шинэ сургуульд элсэж орсон юм.
Аялалаасаа ирээд хэдийн 7 хоночихож. Шинэ сургууль? Яадаг ч байсан сургуульд явах гол зорилго нь найзтай болж, өглөө хичээлдээ цуг ирж, өдрийн цайгаа цуг ууж, тараад цуг явж, амралтын өдөр кино үзэж дэлгүүр хэсэж, хичээлээ таслан хөгжилтэй зүйлс хийж, бие биентэйгээ таалагддаггүй багш нараа, сайн хөвгүүнээ ярьж найз гэдэг хүнтэй байж үзэхийг хүссэн юм.
Өмнө нь нэгхэн сарын хугацаанд 3 хүн байж үзсэн шиг. Гэхдээ энэ удаа жинхэнэ найз.
Маргааш сургуулиа тараад ээжтэй уулзах хэрэгтэй. Удвал нэг л болохгүй шинжтэй. Алга болсон гээд цагдаад өгчих юм шиг л мэдрэмж төрөөд байх юм.
Өглөө хичээл орохоос 2 цагийн өмнө сэрэн бага зэрэг догдлол мэдрэгдэж байсан тул удаан гэгчинь усанд орж, сайхан үнэртэй биеийн тос түрхэж дүрэмт хувцасаа өмсчихөөд нүүрээ будмаар санагдав.
Дүрэмт минь ямартай ч биед минь яг таг таарч цаанаасаа л би их охинлог гэх ёстой юу эсвэл эмэгтэйлэг гэх ёстой юу тим харагдаж байв.
Нүүрээ будсаны дараа үс минь ч бас энгийн санагдаад байсан тул бага зэрэг долгион оруулж эцэст нь үнэртэй ус түрхчихээд цүнхээ аван өглөөний цайгаа бэлдэн ууж эхэллээ.
Өдөр болгон ийм амгалан тайван, өөрийнхөөрөө, санаа зовох зүйлгүй байдаг бол хичнээн сайхан бэ? Аан санаа зовох зүйлгүй гэж, нэг байгаа юм байна. Бэкхён.
Бэкхёныг сүүлийн 7 хоног орцны үүдэнд намайг манаж байгааг мэдэх болохоор болгоомжтойхон шатаар бууж үүдрүү харвал ашгүй хүн байхгүй байсан тул нэг өглөөний нар луу харж нүүр дүүрэн инээмсэглэчихээд автобусны буудал руу алхав. Яагаад ч юм өнөөдөр сайхан өдөр байх юм шиг совин татаад цаанаа нэг сэтгэл тайван байна.
Сургууль дотор ороход ямартай ч хуучин сургууль шиг минь үзэн ядсан харц байгаагүй ч хаа нэг кордорт бөөндөө инээлдэн зогсох хүүхдүүд гайхсан харц илгээнэ. Өчигдөр хувиараа аваад ангиа бас заалгачихсан болохоор шууд л орох ангийнхаа урд ирэн цонхны тавцан налан багш нь ирэхийг хүлээн зогсов.
YOU ARE READING
[Completed] The bad main character
Romance-: "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж тэрээр нилээн ууртайгаар хэлсэн ч удалгүй түүний урууланд ёжтой инээд тодрон "энэ бас л чиний бусдын анхаарлыг татах нэг арга уу гэхдээ миний сонирхол огтхон ч татагдахгүй байна ядмагхан юм" гээд мөрл...