Парисын шөнийн гэрэлт Эфилийн цамхагны доор сууж байхдаа би түүний өдөр ярьсан дурсамжнаас болоод бодол болов. Үнэхээр анх би түүнээс их ичиж арай ядан хэдэн үг эвлүүлж хэлдэг байсан шиг санагдаж байна.
Тэр явдлыг хүртэл шүүдээ.
Flashback start*
Эхний хичээлийн өдрөө арай гэж дуусган хүүхдүүдийг гарч дууссаны дараа цүнхэндээ юмнуудаа хийгээд сургуулиас гарав. Харьмааргүй санагдан чихэвчээ зүүн удаанаао алхаж байхад минь цүнхний оосроос хэн нэгэн зулгаан цааш хөдөлгөсөнгүй.
Би толгойгоо эргүүлэн түүнийг олж харсанд дахиад л дүлгэнээд эхлэв. Тэр нэг юм яриад байсанд би том нүдлэж байгаад гэнэт чихэвчтэйгээ санан чихэвчээ авахад тэр: Бюн Бэкхён
Би: Ю-юу
Бэкхён хүүхдийнх гэмээр инээгээд: Намайг Бюн Бэкхён гэдэг юм харин чамайг шинэ сурагчаа
Би: Су-Сун Хэин
Бэкхён: Чи гацаа юм уу гэхэд нь би хурдхан шиг толгойгоо хэд хэд сэгсрэхэд миний үйлдэлд Бэкхён намайг шоолон инээсээр толгойн дээр гараа тавин: Өглөө муухай хандсанд уучлаарай. Найзууд?
Би: Б-байхгүй ээ гэхэд тэр дахиад л намайг шоолоод эхлэв. Би юу буруу хэлчихсэн юм бэ. Тэр намайг найзуудтай юу гэж асуусан юм биш үү гээд буруу зүйл хэлчихэж үү ч гэж бодон нүд ийш тийш гүйн хацар минь халуу шатаж байлаа
Бэкхён инээж дуусаад: Яаа чи ёстой хөөрхөн эгдүүтэй юмаа . Яг жоохон хүүхэд шиг. Би чамайг надтай найзууд болох уу гэж асуусан юм гэж хэлэхэд би юм хэлэхээр гацаад байсан тул том нүдэлсээр толгойгоо дохив.
Харин тэр инээсээр үсийг минь сэгсийлгээд: чи хаашаа явдаг юм гэхэд би зүүн мөрөө давуулан гараараа зааж тэр харин: Би ч бас тэр зүг цуг явцгаах уу гэхэд нь би бас л толгойгоо дохин бид удаан гэгчинь алхаж эхлэлээ.
Бэкхён: Надад нэг дүү байдаг юм л даа. Тэгээд тэр дүүг маань чи санагдуулчихлаа чи үнэхээр адилхан юмаа.
Би: Дүүтэй байх гоё байхдаа
Бэкхён: Гоё нь ч гоё л доо даан ч томрох тусмаа жоохон ааштай болоод байх юм тэр чамтай их адилхан. Ичиж бас түгдчиж байгаа чинь гэсээр инээмсэглэв.
Бэкхён: Тэр танихгүй хүнтэй бараг юм ярихгүй ярихаараа яг чам шиг болчихдог юм гэсээр бидний яриа эхлэн тэр манай гэрийн гадаа иртлээ маш их зүйлс надад ярьж өгсөн юм.
YOU ARE READING
[Completed] The bad main character
Romance-: "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж тэрээр нилээн ууртайгаар хэлсэн ч удалгүй түүний урууланд ёжтой инээд тодрон "энэ бас л чиний бусдын анхаарлыг татах нэг арга уу гэхдээ миний сонирхол огтхон ч татагдахгүй байна ядмагхан юм" гээд мөрл...