Би түүний хүзүүгээр тэврэн нүүрээ хүзүүнд нь шигтгэсээр "баярлалаа" гэж түүнд л сонсогдохоор шивнэв.
Бэкхён: Хурдан хувцсаа солиод гараа угаачихаад хүрээд ир гүнжээ! гээд намайг цааш түлхээд хамгийн сүүлд надаас муухай харц өгзгөн дээр минь цохисныхоо хариуд авав.
Бэкхён: би ууг нь чамайг уйлуулах гэж ийм их зүйлс хийгээгүй шдээ Хэин аа
Би эргэж ирэн ширээн дээр суусныхаа дараа дахиад л уйлаад эхлэсэн. Учир нь би амьдралдаа хэзээ ч төрсөн өдрөө тэмдэглэж үзээгүйн дээр төрсөн өдрөөрөө далайн байцаатай шөл ууж үзээгүй.
Ялангуяа хэн нэгэн надад гээд миний төрсөн өдөр гээд зориулж хийж байсан удаагүй. Шөлөө амсчихаад бас л уйлаад байсан тул тэр намайг дахиад л өвөр дээрээ суулгаад нулимсыг минь арчиж сэтгэлийг минь гайхалтай үгсээрээ дулаацуулчихаад жоохон охиноо хооллож буй мэт л намайг хооллон дараа нь хүслээ шивнэн бялуугаа идэж буйдан дээр тэврэлдэн өөрсдийнхөө өнгөрснийг ярилцан суув.
Гэхдээ яасан гээч! Би дахиад л уйлсан. Өдөрхөн ирээдүйн талаар гуниглан бодож суусан намайг, хаашаа хэрхэн явахаа мэдэхгүй байгаа миний замыг гэрэлтүүлж, чиглүүлж өгсөн болохоор.
"Чи миний мэдэх хамгийн гайхалтай төгөлдөр хуурч. Чамд хайртай болохоор ингэж байгаа юм биш чи төгөлдөр хуур тоглож байхдаа хэн хүнээс илүү гэрэлтэж бас чиний тоглодог ая чин сэтгэлийнх чинь байдаг. Би хөгжмийн талаар тийм сайн мэдэхгүй ч амьдралын алтан дүрмийг мэднэ шүү. Хүн олон зүйлийг сайн хийж чадахгүй байж болно. Гэхдээ юу гээч нэг зүйлдээ дурлаж тэр зүйлээ чин сэтгэлээсээ хичээж хийж чадвал заавал амжилтанд хүрэх болно. Би чамайг өөрийгөө доош нь татаж тийм ч сайн биш гэж боддогийг чинь мэдэх болохоор энэ талаар хэлсэн юм. Улам хичээгээд хамгийн мундаг нь болох хэрэгтэй. Тэгээд чи минь солонгос бишээ дэлхийн хамгийн мундаг төгөлдөр хуурч болчихоод надтай байсан сайхан дурсамжуудаа санаад магадгүй миний нэрээр нэрлээд тоглолтоо хийж болох юм"
Би түүнрүү маш удаан ширтсэн. Түүнийг яасан бэ гэж хэлж ичих хүртэл нь маш удаанаар ширтсэн.
"Бид бусдын адил салаа замаар явах уу" намайг ингэж хэлэхэд түүний нүүрний хувирал маш хурдан өөрчлөгдсөн.
"Би хэн нэгний халамжинд байж хэн нэгнээс ингэж их олон мэдрэмжийг авч зуураад ч хамаагүй хажуудаа авч үлдмээр ийм аймшигтай догдлом мэдрэмжийг мэдэрч үзээгүй болохоор асууж байгаа юм шүү"

YOU ARE READING
[Completed] The bad main character
Romance-: "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж тэрээр нилээн ууртайгаар хэлсэн ч удалгүй түүний урууланд ёжтой инээд тодрон "энэ бас л чиний бусдын анхаарлыг татах нэг арга уу гэхдээ миний сонирхол огтхон ч татагдахгүй байна ядмагхан юм" гээд мөрл...