Духан дээр минь няслалт ирснээр би бодлоосоо салан надад өвдөлт мэдрүүлсэн хүнд муухай харц өгөн хошуугаа унжуулав.
"Чи дахиад л уйлаа юу нүүр чинь хөөгөөд чамд яг л нүд байхгүй юм шиг харагдаж байна" гэж түүнийг намайг шоолон хэлэхэд би худал гонгинов.
"Кёнсүү яа энэ чинь үнэхээр их өвддөг" духаа үрсээр хэлснийхээ дараа Бэкхёныг духан дээр минь няслачихаад дараа нь эрхий хуруугаараа зөөлөн илэн үнсдэг үйлдлийг нь санаад нүдэнд минь нулимс цийлэгнээд ирлээ.
Кёнсүү: Дахиад л! Сун Хэин битгий хорвоо дэлхий сүйрчихсэн бүх амьдрал нь утгагүй болсон хүн шиг аашлаад байлдаа алив л дээ
Би түүнрүү харж инээхчмаа аядчихаад хоолоо үргэлжлүүлэн идэв.
Түүнтэй маргалдахыг би хүссэнгүй. Тэгтээ тэргүй утга учиргүй байсан амьдралд минь аз жаргалын хэлтэрхийн оч үсэрсэн ч одоо үгүй болчихсон. Бүх амьдрал минь утгагүй санагдаж хорвоо дэлхий сүйрсэн бол дээр юм шиг санагдаж байхад ийм царайлахгүй гээд яах юм!
Кёнсүү: Өө новш гэж өвөө залгаж байна
Би: Аваад яриачдээ
Кёнсүү: Би гэртээ хоноогүй 3 өдөр болчихлоо намайг яг алах байх
Кёнсүү: Чи аваад ярьчих тэгэх үү Хэин аа, намайг танайд хоносон гээд тэр чамд сайн шдээ Хэин аа
Би: Яаа өвөө намайг юу гэж бодох юм, тэгээд ч энд надад ашигтай юм огтхон ч харагдахгүй байна
Кёнсүү: Орой халуун тогоо ороё за юу би даая тасарлаашдэ хурдал гэж хэлэхэд нь би ялалтын царай гарган тасрахаас өмнө дуудлагыг аван өвөөтэй ярин таслав.
Кёнсүү: Шуналтай хүүхэд! Тэгээд орой хэдээс уулзах юм
Би: Хэрэггүйдээ тоглосон юм зүгээр л харьж унтлаа
Кёнсүү: Яааядаа чамайг чирээд гарах ёстой юу ядаж эмэгтэй найз ч байхгүй яанадаа яаана. Бүтэн 3 сар өнгөрлөө. Чи байгаагаа хардаа. Зүгээр л орой гарцгаая за юу
Би: Бэкхён бид хоёр намайг дуртай болохоор үргэлж hot pot нд ордог байсан болохоор би явмааргүй байна заюу.
Кёнсүү нухацтай царай гарган нүдээ томруулсаар: Бэкхён дахиж ирээгүйюу
Би: Мэдэхгүй юмдаа өнгөрсөн долоо хоногт жоохон төстэй хүн гэрийн хажуугаар өнгөрч байхыг харсан. Түүнийг гэж бараг л итгэж байгаа ч гэсэн тэрүүгээр өнгөрч явж байсан байх вий гэж айж байна. Кёнсүү яа би түүн дээр буцаад очвол яах бол
YOU ARE READING
[Completed] The bad main character
Romance-: "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж тэрээр нилээн ууртайгаар хэлсэн ч удалгүй түүний урууланд ёжтой инээд тодрон "энэ бас л чиний бусдын анхаарлыг татах нэг арга уу гэхдээ миний сонирхол огтхон ч татагдахгүй байна ядмагхан юм" гээд мөрл...