"Үнэхээр ээж ирнэ гэсэн юм уу" Хэин одоо хүртэл хэлсэн үгэнд минь итгэж ядан жоохон охин шиг дотроо догдлож байгааг нь хараад би уруул дээр нь үнсэв.
"Тийм ээ тэр ирнэ гэсэн тэр чамд бас бэлэг явуулсан" гэхэд түүний нүд нь гэрэлтээд юу болохыг зогсоо зайгүй надаас нэхэж эхэллээ.
"Тайван хонгор минь одоо надад байхгүй гэрт хүргүүлчихсэн байгаа очоод үзэцгээе за юу" би түүний гарыг өргөн үнсээд эргэн жолоогоо барина.
"Бурхан минь энэ надад яг таарч байна, томдоогүй багадаагүй яг таарч байна бас миний даашинзтай гайхалтай харагдана гэж бодохгүй байна уу Бэкхён аа, чи юу гэж бодож байна? Би ямар харагдаж байна? Энэ надад зохиж байна уу?"
"Амьсгаа ав л даа хонгор минь чи урьдынх шигээ л үзэсгэлэнтэй харагдаж байна"
Түүний минь энэ их сэтгэл хөдлөл, догдлолыг ойлгоорой тэр минь жирэмсний гармоноо зохицуулах гээд их зүдэрч байгаа.
"Тэр энэ дээр хүүхэд бас надад аюулгүй байлгах гээд энэ дэлхий дээр цор ганц өсгийтийг хийлгэлээ гээд биччихэж. Ээж надад зориулж Jimmy Choo гээс захиалга хийсэн байна хонгор минь"
---Хэин--
Бэкхёныг усанд орж байх хойгуур би гараа гэдсэндээрээ аван анх гэдсэнд минь бойжих үрээ хэрхэн түүнд хэлснээ бодон тэр үеийн Бэкхёны хэрхэн хэсэг хугацаанд тархи нь гацалтанд орсныг санан инээмсэглэлээ.
Flashback start*
Кай "Одоо хэдүүлээ үг таалцаж тоглоно, бичлэг үзэж байсан биздээ чихэндээ чихэвч зүүгээд нөгөө хүнийхээ хэлж байгааг амны хайрцгаар нь таадаг" миний ятгалгаар тэдний найзууд надад туслан ийнхүү санааг минь дэмжсэн юм.
Бүгд зөвшөөрөн ээлж дараагаараа бие биенээ шоолсоор Бэкхёны ээлж ирэв. Тэр чихэвчээ зүүн өөдөөс минь харан сууна.
Чанёол чихэнд нь явах хөгжмийг түүнд миний хэлж буй зүйлс сонсогдох хэмжээнд суллав.
Би "Би"
Бэкхён "Би"
Би "Жирэмсэн"
Бэкхён "Жирэмсэн"
Би "Би жирэмсэн"
Бэкхён "Би жирэмсэн"
Чанёол, Кай, Чэн гурав хажууд Бэкхёныг шоолон инээлдэж байхад Бэкхён өөдөөс харчихаад "Хэн жирэмсэн юм" гэж асуун бид түүнийг сонсон псс хийтэл инээцгээв.
Тэр толгойгоо гэлжийлгээд хөмсгөө өргөн өөдөөс чимээгүй нилээн удсаны эцэст "Хэин аа чи жирэмсэн юм уу"
YOU ARE READING
[Completed] The bad main character
Romance-: "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж тэрээр нилээн ууртайгаар хэлсэн ч удалгүй түүний урууланд ёжтой инээд тодрон "энэ бас л чиний бусдын анхаарлыг татах нэг арга уу гэхдээ миний сонирхол огтхон ч татагдахгүй байна ядмагхан юм" гээд мөрл...