"Төгөлдөр хуурч Сун Хэин -ий ээж биеэ үнэлэгч байсан уу"
Улс орныхоо нэрийг өндөрт өргөн хоёр ч удаагийн Франц болон Италийн хөгжмийн их наадмуудаас гранприйг хүртсэн Сун Хэиний ээж биеэ үнэлдэг байсан талаар бидэнд баримттай эх сурвалж мэдээллээд байна. Тэрээр ахлах сургуульдаа **** ахлах сургуульд сурдаг байсан бөгөөд хичээл ордог байсан багштайгаа амрагийн харьцаа тогтоож удалгүй хэл амнаас зугтан сургуулиа хаяж амжилтын үзүүрээс атгажээ.[+123,6 -56]: Ээжийнхээ замналаар явж амжилтанд хүрсэн бололтой
[+56 -1]: Хөөрхий ууг нь их л дэмжиж байсан юмсан одоо ингээд дуусах шив
[+23,6 -96]: Тэгээд тэр баттай гээд байгаа мэдээлэл нь хаана байгаа юм бэдээ? Тэрийгээ тавь үгүй бол өөрсдөө нэр хүндэд халдсан гээд шүүх дээр уулзах байхдаа энэ хүмүүсийгдээ юуг нь ч мэдэхгүй байж хэл амаа билүүдэцгээгээд
[+87 -1]: Гэнэтхэн л сүйн үнэтэй бөгж зүүгээд унасан буянтай өвгөн өгсөн байхдаа? Инээдтэй юм биеэ үнэлэгч
[+14,7 -6]: Энд яагаад түүний авъяасын талаар хэн ч ярихгүй байгаа юм? Нээллттэй олон улсын уралдаан олон нийт бүгд үзсэн энд түүний өнгөрсөн болон ээж нь хамаатай гэж бодохгүй байна. Хийх юмаа олж ядчихсан юм гранпри авж байхад амтай болгон л магтаад чадварыг нь үнэлээд байсан одоо болохоор баян хүн уургалсан?
[+12 -56]: Лол больж үзэцгээ нэг муу хүссэн баян нь оролцоод авчихдаг шагнал биш шүү! Энэ бүхний цаана ямар их хичээл зүтгэл, хүч хөдөлмөр байдаг гэж бодоов үнэхээр уур хүрчихлээ. Шууд л амжилтын үзүүрээс биеэ үнэлээд атгачихсан гээд биччихсэн байна. Энэ сэтгүүлчид ёс зүйгээ хаана гээчихсэн юм бэ хэлэх ч үг алга
"Францын хөгжмийн наадмын гранпри төгөлдөр хуурч Сун Хэин -ий өнгөрсөн дэх амьдрал болон амжилтын үндэс"
...
[+21,6 -6]: Дэлхий даяар түүнийг харж, чадварыг нь үнэлэж, гайхан биширч байхад та нарын энд хэл амаа билүүдэх огтхон ч хамаагүй
[+16 -3:] Франц болон Япон улс түүнийг иргэншлээ солин өөрсдийн иргэн болгох хүсэлт явуулсан боловч Хэин татгалзсан. Тийм байхад энэ улс орных нь сэтгүүлчид түүнийг яаж байгааг хараач ичмээр юм та нарт хүний болсон болоогүй үнэн худал амьдрал яг ямар хамаатай юм?
YOU ARE READING
[Completed] The bad main character
Romance-: "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж тэрээр нилээн ууртайгаар хэлсэн ч удалгүй түүний урууланд ёжтой инээд тодрон "энэ бас л чиний бусдын анхаарлыг татах нэг арга уу гэхдээ миний сонирхол огтхон ч татагдахгүй байна ядмагхан юм" гээд мөрл...