Би: Тэр ямар новшоо хийчихсэн юмбэ?
Бэкхён: Тайван бай Хэин аа магадгүй энэ зам нь зөв байсан байж болох л юм одоогийн нөхцөл байдалд
Би: Үгүй ээ нэр хүнд минь шалдаа бууж шороотой хутгалдсан ч энэ хүн энд ингээд ийм зүйл ярьж байснаас хамаагүй дээр байх байсан юм
Бэкхён: Би чамайг тайван бай гэж хэлж байна Хэин аа алив хүрээд ир тэгээд жоохон тайвшраад хоёулаа ярилцъя ойлгосон уу?
Би удаан алхалсаар түүний хажууд суухад тэр гарыг минь илээд өөдөөс зэмлэнгүй харцаар харав.
Бэкхён: Чи ээжийгээ үзэн ядсандаа л ийм зүйл ярьж байна гэдгээ ойлго, чи нөхцөл байдлыг сайн тунгаагаад үз. Чиний Сухо багштай буудал орж байгаа зураг гэр лүү чинь залуус орж гарж байгаа зураг гээд энэ бүгдийг чи мянга өөрөө тайлбарласан ч хэн ч чамд итгэхгүй. Энэ салбар угаасаа ийм гэдгийг бүх хүмүүс мэднэ шүүдээ. Чамд нэр хүнд чинь шороотой хутгалдсан ч үнэхээр хамаагүй хэрэг үү? Энэ хүртэл хичээсэн чиний хичээл зүтгэл, хөдөлмөр, тэвчээр чинь яах юм. Би чамайг энэ хөгжимд ямар хайртай гэдгийг мэднэ. Мэдээлэл гарсанаас хойш ердөө гуравхан л хоноход байдал ямар болсоныг хар л даа
Би: Гэхдээ б-б-би хүмүүст өөрийгөө өрөвдүүлмээргүй байна яага-ад энэ бүхэн нууц хэвээрээ байж болоогүй юмбэ
Бэкхён: сайн уйлаад сэтгэлээ онгойлгочих заюу гэж хэлээд намайг энгэртээ тэврэн аргадаж эхлэв.
Бэкхён: чи минь энэ бүгдийг аль хэдийнээ даваад гарчихсан бүр их зүйл ил гараагүй болохоор тайван байж болно. Бүх л хүмүүс өөрсдийн гэсэн зовлон, өөрсдийн гэсэн сэтгэлийн шархтай амьдардаг. Цаг хугацаа бүгдийг шийддэг болохоор энэ бүхэн удахгүй мартагдах болно. Хүсвэл чи минь төгөлдөр хуураа ганцхан надад л тоглож өгч болно. Гагцхүү цорын ганц үнэнч үзэгч шүтэн бишрэгч чинь би байх болохоор. Би дэргэд чинь байх болно ойлгосон уу.
Би уйлж дуусан түүнээр нулимсаа арчуулчихаад: Ээж яагаад тэгсэн юм бол
Бэкхён: Би хариултыг нь мэдэж байж магадгүй
Түүний өөдөөс хариулт нэхэн харвал тэр нүдэн дээр минь удаан үнсчихээд: Ээж чинь болохоор гэж хэллээ
Ердөө энэ ганцхан "ээж" гэдэг үг хэдий ч түүнийг юу гэж хэлэх гээд байгааг ойлгосон тул хоолой минь зангиран "тэр яагаад одоо л ээж минь байгаа юм" гэж хэлээд нулимс минь өөрийн эрхгүй урсав.
Бэкхён: Магадгүй тэр ээж чинь байсаар ирсэн ч байж болох юм. Би ээжийг чинь зөвтгөх гээгүй ч тэр чиний өмнө буруутай. Гэхдээ тэр чамд чиний бодож байгаа шиг тийм ч дургүй биш байх. Чамайг хайрлаж явахыг надад түүнтэй уулзсан эхний бөгөөд сүүлийн уулзалтан дээр хэлж байсан. Би бас бодсон л доо хэрвээ тэр чамайг тэгж их үзэн яддаг байсан бол зовлонтой шаналалтай өсгөсөн ч гэсэн чамайг хажуудаа байлгах хэрэггүй шүүдээ. Зүгээр л яав л яа гээд хаях байсан байх. Чамд муухай үгс хэлж, хааяа гар хүрдэг байсан ч тэр чамайг хөөх тоолондоо аятайхан газар хоног, өлсөж цангачихвий гэж боддог болохоор дандаа мөнгө өгч гаргадаг байсан юм болов уу? Бас чи ахлах сургуульдаа их ганган байснаа санаж байна уу? Чи тэр хувцсаа яаж авдаг байсан бэ?
Би ээрч муурсаар: Заримдаа тэр их мөнгө өгөөд өөрөө гэрт өдөржингөө хүнтэй хамт байна гадуур гарч хувцас ав гээд эсвэл би түүний өгдөг цайны мөнгөөр бас өөрөө ажил хийгээд авдаг байсан
Бэкхён: Магадгүй тэр хүнтэй уулздаггүй зүгээр л чамайг хувцас авч өмсөөсэй гэж хүсдэг байсан байж болох юм
Би: Гэхдээ надад тэр хувцас мөнгө биш түүний хайр л, ганцхан удаа миний охин хоолоо ид гээд халуун хоолтой хүлээж байх тэр халамж л хэрэгтэй байсан
Бэкхен: Мэдэж байна аа гүнж минь, би ээжийг чинь зүгээр л бүр яадгаа алдчихсан хүн биш чамд тийм их хайр халамж өгч байгаагүй ч бага ч гэсэн анхаарал хандуулдаг байсан гэж л хэлэх гэсэн юм. Мэдээж хайр хамгийн хүчтэй бас хэрэгтэй нь шүүдээ. Ядаж ингээд ч болов чамайг хамгаалсанд би түүнд үнэхээр их баярлаж байна.
Би: Гэхдээ тэр үнэхээр үргэлж байсан шигээ зоригтой юм. Энэ бүхний дараа юу болохыг мэдсээр байж яаж бүх үнэнгээ ингээд олон нийтэд хэлж чадаж байна аа.
Бэкхён: Би тэрнийг харин ч жаргалтай байгаа гэж бодож байна. Хамгаалж чадах нэгнээ нэг ч удаа гэсэн хамгаалж чадсан болохоор.
YOU ARE READING
[Completed] The bad main character
Romance-: "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж тэрээр нилээн ууртайгаар хэлсэн ч удалгүй түүний урууланд ёжтой инээд тодрон "энэ бас л чиний бусдын анхаарлыг татах нэг арга уу гэхдээ миний сонирхол огтхон ч татагдахгүй байна ядмагхан юм" гээд мөрл...