Би тэр өдөр болсон явдлыг бодон бас л дотор минь бага зэрэг тавгүйтэж эхлэхэ Бэкхён ч үүнийг минь анзааран намайг улам чангаар тэврэн үсийг минь илэв.
Урьдын л адил чимээ чагнасаар гэртээ орж ирэхэд гэрт амьд хүн байгаа шинж алга байсанд сэтгэл уужран өрөөндөө ороход орон дээр минь тэр үед миний хамгийн үзэн яддаг хүн өнөөх зэвүү хүрэм инээмсэглэлээ тодруулсаар хөлөө ачин өрөөг минь ажин сууж байв.
"Ямар орой ирдэг юм бэ миний бяцхан охин"
Би "Амаа татаад өрөөнөөс гар"
"Ээж чинь өнөөдөр аавынх нь уурыг бага зэрэг хүргээд аав нь охиныхоо ачаар тайвшрах гээд тэсэж ядаад сууж байлаа шүү"
"Гуйя гараад өгөөч!"
"Би чамд яагаад дуртайг мэдэх үү, чи надаас огтхон ч айж эмээлгүй хэлэх гэснээ хэлдэг, намайг чамайг яаж ч магадгүй аюулыг үл тоож шүүдээ"
Би шүлсээ залгин хаалганы бариулруу гараа явуулан "Ээж хаана байна"
"Бас чамайг хүн ч гэж тоож үздэггүй хүнийг ээжээ гэж боддог чинь, өрөвдөлтэй бага зэрэг сэтгэл эмзэглүүлдэг бяцхан охиноо сайн асарч хамгаалж, хайрламаар санагдах юм"
"Гэтэл танай ээж удахгүй гэрлэх гэж буйгаа ч үл тоон өөр эртэй сээтэгнэж байдаг, хүн өөрийг нь новшийн амьдралаас нь салгаж хүн шиг гэр бүлтэй амьдруулж өгөх гэж байхад надад ингэж хандаж болохгүй биздээ" гэсээр тэр орон дээрээс босон надруу алхахад би энийг л хүлээж байсан аятай дутуу онгойлгосон хаалгаа нээсээр доош хар хурдаараа гүйв.
Хэт их сандарч, айж балмагдсандаа хөлөндөө тээглэн шат уруу өнхөрч нэг мэдэхэд л тэр миний хажууд ирчихсэн намайг гар дээрээ өргөн том өрөөний буйдан дээр хэвтүүлээд шалбарсан өвдгийг минь гараараа илэн
"Надаас айдаггүй хүн яагаад гэнэт ингэж араатан харсан аятай айгаад бүр өөрийгөө гэмтээгээд байгаа юм"
"ч-чи-и аймар байгаа болохоор" гэсээр босох гэж оролдсон ч тэр шилбэнээс минь барин доош татаад дараа нь гараа дээш явуулж эхлэв.
"Аав нь ууртай байна гэж хэлсэн шдээ, битгий улам уур хүргэ заюу томоотой сайн охин байвал өвдөхгүй"
Би одоо л байдал тэр чигтээ бишдэж эхлэж байгааг мэдсэндээ түүний доор тийчлэж байв.
Тэр хувцсыг минь урж тасдангаа бэлхүүсийг минь нугалах гэж буй мэт л чангаар базаад "Ийм үед хүртэл уйлахгүй, өршөөл гуйхгүй, туслаач гэж хашгарахгүй чи үнэхээр ямар дотор давчдуулмаар гайхалтай гэдгээ мэдэх үү"
YOU ARE READING
[Completed] The bad main character
Storie d'amore-: "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж тэрээр нилээн ууртайгаар хэлсэн ч удалгүй түүний урууланд ёжтой инээд тодрон "энэ бас л чиний бусдын анхаарлыг татах нэг арга уу гэхдээ миний сонирхол огтхон ч татагдахгүй байна ядмагхан юм" гээд мөрл...