Хүмүүс сэтгэл өвтгөм үгсийг байнга сонсоод эхлэхээр тоохоо больдог. Эхний удаад асар их гомдоно, өвдөнө, уйлна бүр үхмээр ч санагдана. Яагаад гэсэн асуулт тархинд эргэлдэж ямар буруутай гэж? Яасан гэж ингэж хэлж байгаа юм гэж бурхныг зүхнэ дараа нь өөрийгөө зүхсээр төгсдөг.
Харин энэ зүйлс олон давтагдаад эхлэхээр тоохоо больдог. Ууг нь их аймшигтай сэтгэл сэндийчмээр үгс юмсан даан ч яг л хүн өдөр болгон унтаж, хоол иддэг шиг санагддаг болчихож.
Анх мэдээ орсон цагаасаа ээжийгээ гэртээ ирэхгүй үргэлж ганцаараа байдаг байхдаа намайг тоосонгүй гэж гомдоллож, уйлж унжиж байсансан. Одоо бодохнээ тэр нь дэндүү амар байж. Анх удаа ээжийнхээ амнаас намайг "үзэн ядаж байна чи л байгаагүй бол би өдийд жаргалтай амьдрах байсан юм" гэх үгсийг сонсоод шөнөжин уйлж хоносон. Дараагаас нь эхлээд ээжийн доторх араатныг сэрээсэн үү гэлтэй өдөр бүр энэ үгсийг сонсож бас зодуулж илүү аймшигтай үгс сонсдог болсноор сэтгэл өвдөхөө больчихсон юм.
Том болохын хирээр аргагүй л ээжээс төрсөн болохоор толинд харах болгондоо үзэсгэлэнтэй охиныг хардаг болсон. Ядаж л ганц сэтгэл хангалуун байх зүйлтэй нь яамайдаа. Харин гэрээр ирдэг ээжийн залуус намайг харчихаад хоргоох болсон. Ээжээс нууцаар сургууль дээр ирчихсэн хүлээж байдаг. Эсвэл ээжийн эзгүйд гэрт ирдэг ч би үүдээ тайлж өгөхгүй. Ингэснээр ээжийн намайг гэх үзэн ядалт улам нэмэгдсэн биз.
Усанд орж гарч ирчихээд шууд л орондоо оров. Ээжээс сонссон үгнүүддээ эмзэглэдэггүй ч тэр хүний хэлдэг үг яагаад ингэж өвтгөдөг юм бол. Шилжиж ирээд хамгийн анх таарсан хүн, бас хамгийн анх сэтгэлийг минь татсан залуу байсан юмсан.
Ганц хоёрхон цаг унтчихаад дүрэмт хувцсаа өмсөн цүнхээ үүрсээр гарав. Үүдэн дээр очин төлбөрийн мэдүүлгээ харахад долоо хоногоор захиалчихсан бас нилээдгүй их мөнгө байсан ч ямартай ч үххээсээ өмнө камер шүүлгээд ч хамаагүй олоод мөнгийг нь өгөхөд л болоо гэж бодоод хажуудах кафэ руу орон өглөөний цай уун суув.
Цонхоор хүмүүсийн холхихыг харан сууж байхад танил хоолой гаран өглөөг минь бусинуулсанд уур хүрэх шиг.
Жэхи: Тэгэхээр энд юу хийж суугаа юмбэдээ?
Жэхи гараа аман дээрээ аваад: Өөүв, би юу асуучихав аа мэдээж ажлаа л хийж явсан байж таараа шүүдээ
Жэхи: Чамайг намайг үл тооход хичнээн дургүй гээч гэж хэлэхэд би дуусаж байсан тул амаа арччихаад цүнхээ аван гарав.
YOU ARE READING
[Completed] The bad main character
Romance-: "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж тэрээр нилээн ууртайгаар хэлсэн ч удалгүй түүний урууланд ёжтой инээд тодрон "энэ бас л чиний бусдын анхаарлыг татах нэг арга уу гэхдээ миний сонирхол огтхон ч татагдахгүй байна ядмагхан юм" гээд мөрл...