Кёнсүү: Өмнөөс чинь уйлах нь байна, нөгөөдхөө хэлсэн үү
Би утсаа нөгөө чихэндээ барин догдолсон хоолойгоор: Үгүй ээ одоо хэлэх болно оо. Кёнсүү яа би үнэхээр догдлоод үхэх нь би хэзээ сүүлд ийм жаргалтай байснаа санахгүй байна
Кёнсүү: Ингэж нэг хэдэн жил шаналсан миний найз жаргалтай болж байгаан биздээ. Би ч бас жаргалтай байна аа Хэин аа
Би: За би дараа залгая, би тэднийд ирчихлээ
Дуудлагаа салган түүний гэрийн хонхыг дарав. Хаалга онгойн түүний инээмсэглэлийг хараад би түүний бэлхүүсээр тэврэн зогсоно
Бэкхён: Хэин аа би яг зүүдлээд байх шиг байна аа
Би: Би ч бас! Хоёулаа сэрэхгүйгээр ингээд байцгааж байя
______
Би: Би хоол хийж өгөх гээд ирж байхад хийчихсэн байна шдээ
Би гал тогоонд орж ирсэн даруйдаа түүнд эрхлээд эхэллээ.
Бэкхён: Битгий эгдүүтэй царайлаад бай дараа хийж өгөөрэй зөндөө олон жил хийж өгөөрэй
Би малийн толгойгоо дохиод ширээний ард суув.
Бэкхён: Чамгүйгээр байсан жилүүддээ хангалттай сайн гэрийн эзэн байх сургалтанд суусан гэхэд болно. Хоолоо хийгээд гэрээ цэвэрлээд, хувцсаа ч угаагаад индүүдээд киахх би ч ёстой ажилсаг юмаа
Би: Би ч бас маааааш их хоол хийж сурсан. Эхнийхээ өдөр л хоолоороо урхидъя гэж бодсон ч бүтэлгүйтээд оронд нь өөрөө урхидуулчихлаа
Гэнэт хаалганд код хийх чимээ дугарч "Ваа, Хоол үнэртэж байна, чи хэзээ хоол хийдэг байсан юм" гэх эмэгтэй хүний хоолой ойртсоор бидний өмнө үнэндээ надаас ч үзэсгэлэнтэй гэмээр эмэгтэй орж ирээд намайг бас Бэкхёныг хараад хөмсгөө зангидав.
Бэкхён: Хэин аа түр байж байгаарай гэсээр ширээнээс босон түүний гарнаас чирэн цааш явах гэсэн ч тэр эмэгтэй гараа савчихаад надруу маш эвгүй харан ширээнд суулаа.
Бэкхён: Инжон юу ч хэлэлгүй гараад ярилцъя ойлгосон уу
Инжон гэдэг байх нь
Инжон инээсээр: Яасан юунаас айгаад байгаа юм. Ингэж нэг уулзах шив Сун Хэин.
Бэкхён: Инжоон!
Би: Бэкхён аа яагаад уурлаад байгаа юм
Инжон бүр ч их чангаар инээгээд: Хөгжилтэй л юм. Бэкхён хэн нэгнээс айгаад дуугүй болчихов уу даа
YOU ARE READING
[Completed] The bad main character
Romance-: "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж тэрээр нилээн ууртайгаар хэлсэн ч удалгүй түүний урууланд ёжтой инээд тодрон "энэ бас л чиний бусдын анхаарлыг татах нэг арга уу гэхдээ миний сонирхол огтхон ч татагдахгүй байна ядмагхан юм" гээд мөрл...