Хажуу ангийн хаалгаар хэдэн хүүхэд шуугилдан орж ирэх чимээ дуулдахад би тийш анхаарлаа хандуулав. Хичээл тараад бараг гурван цаг өнгөрч байгаа болохоор сургууль дээр байх ёстой хүн гэвэл манаач ах бид хоёр л байх. Харин миний энд байгаа шалтгаан бол багш намайг ангийн хүүхдүүдийн улирлын дүнг заавал шивж дуусгаад яваарай гэж зарлиг буулгаснаас болсон юм.
- Oh my lady~ Balli come o~n
- Хөөе! Жаахан чимээгүй байгаач!
- Simon says жаахан чимээгүй байгаач~
- Байгаач~
- Байгаач~~
- Байгаач~~~
- Ferfect! Ингэж гайхалтай хоолой салгах гэж. Браво!
- Чи ядаж perfect гээд зөв хэлчхээч.
- Ямар ялгаа байгаа юм бэ? Perfect бол Ferfect гэхэд хөвгүүд 'Swa~ag' гэж орилолдон бантсан нэгнээ шоолон инээлдэцгээнэ. Хүүхдүүд ангид чанга гэгч нь хөхрөлдөх нь цааснаас ч нимгэн хананы цаанаас тод сонсогдож хэн хэн байгааг нь би бараг хоолойгоор нь таньж байлаа. Манай сургуулийн төлөөлөл болсон алдарт NCT бүлгэмийн хөвгүүд байх шив дээ. Эд нар хаана ч ийм дуу шуугиантай байх юмаа.
A/N:Дөнгөж сая шинэ санаа толгойд зурс хийгээд ороод ирдэг байгаа. Шууд биччихлээ. Ихэнхдээ шинэ санааг цаашаа бичиж болох нь уу үгүй юу гээд удаан ажигладаг ч энэ санаа надад үнэхээр их таалагдаж байгаа. Та нарт ч бас энэ бичвэр таалагдана гэж найдаж байна💚🌱
______________________
Credits to Mrs_Grass
All rights reserved
2019Анхааруулга:Уг бичвэр Mrs_Grass-н оюуны өмч тул хуулбарлах санаа авахыг хатуу хориглоно!!!
YOU ARE READING
GIRLS [дууссан]
HumorХөвгүүд юуны тухай ярилцдаг юм бол гэж боддог байлаа. "Охид" Хариулт нь ийм амархан байж.