2.Эмэгтэй гишүүн

2.2K 279 22
                                    

- Ахаа, Манай бүлгэм яагаад эмэгтэй гишүүн авдаггүй юм бэ? гэж И Минхён асуухад олон жил болсон хэд нь өвдгөө цохин инээлдэх нь тэр.

- Энэ үнэхээр сэтгэл өвтгөм түүх шүү. Сонсмоор байна уу? гэж бусдаасаа содон бүдүүн хоолойтой Со Ёну хэлэв. Тэр энэ бүлгэмийн анхны гишүүдийн нэг бөгөөд илтгэлийн тэмцээнүүдийг гаргаадаггүй чадварлаг нэгэн. Түүнийг илтгэл тавихыг сонсох л юм бол аманд нь ороод буцаж гарч чадахгүй шүү. Бас Со Ёнуг оролцож байна гэж сонсох л юм бол өрсөлдөгчид нь дороо бууж өгдөг юм гэсэн. Түүнээс айсандаа биш чадварынх нь талд ч хүрч дийлэхгүйдээ тэгдэг гэнэ лээ.

- Бүлгэм анх нээгдээд шинэ гишүүний элсэлт авч байхад нэг хөөрхөн жижигхэн охин манай бүлгэмд ормоор байна гээд ирсэн юм.

- Тэгсэн энэ Жонни тэр охинд анхны харцаар дурлачихдаг байгаа гэж Тэюун шоолонгуй хэлээд хөхрөх нь сонсогдов.

Гурван жилийн өмнөх есдүгээр сарын нэгэнд манай ангид шилжиж ирж байсан Жон Жинагийн талаар ярьж байгаа бололтой. Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижигхэн байх тусмаа үнэтэй гэдэг шиг их л эгдүүтэй хүн бүрийн хайрыг татсан охин байсан юм. Даанч нэг их удалгүй сургуулиас шилжчихсэн.

- За тэгээд ярь л даа гэж бусад нь түүний түүхийг сонсох гэж улайрна. Би ч мөн адил сонсох гэж тэсгэл алдаж байлаа.

- Манай бүлгэм тэр үед зөвхөн эрэгтэй сурагч л авна гэж ярьж байсан болохоос бүр авахгүй гээгүй байсан юм. Тэгтэл ёрын муухай ааштай манай бүлгэмийн тэргүүн түүнийг авахаас татгалзсан юм. Гэсэн ч манай жижигхэнээ үл шантран бүлгэмд ормоор байна гээд өдөр болгон над дээр ирж гуйдаг боллоо.

- Бүр болоогүй янз бүрийн чихэр жимс барьж ирнэ гээч. Тэгээд их эгдүү хүргэм хоолойгоор 'Убба намайг бүлгэмдээ авчих л даа' гээд л гэж ярих хоолойн эзнийг хэн болохыг таньж чадсангүй.

- Байж бай л даа. Энэ чинь миний түүх гэж Ёну үл мэдэх хоолойн эзнийг зэмлэх мэт хэлээд үргэлжлүүлэн:

- Тэгэхээр нь надад сайн юм болов уу гэсэн хар төрсөн юм гэвэл бүгд инээлдэв.

- Юу гэнэ ээ!? Миний чих буруу сонсов уу даа!? Хар ч гэх шиг горьдлого гээч. Тэгээд ч чи тэр охинд илт ханд өгөөд байсан болохоор тэрийг чинь ашиглаж гуйсан юм шүү дээ гэж Тэил хэлэхэд Ёну гомдсон бололтой нэг ч үг дуугарсангүй. Харин бусад нь түүнийг аргадаж үг хэлнэ.

- Тэил ахаа та яаж байгаа юм бэ? Манай цэцэгнээс ч сайхан залууг

- Харин тийм ээ, Хамгийн том ах биш байсан бол зодчихгүй юу!

Ёну хоолойгоо засаад:

- За болно. Тэгээд би тэр охинд сайн. Тэр ч бас надад сайн юм бол бүлгэмдээ аваад дотно болсны дараа түүнтэй үерхэх санаа төрөөд бүлгэмд оруулсан байдаг юм. Гэхдээ тэр охин манай бүлгэмийн хамгийн эхний бөгөөд хамгийн сүүлийн эмэгтэй гишүүн болсон доо.

- Яагаад? хэмээн Минхёныг асуухад Ёну санаа алдсанаа:

- Тэр охин Ютад сайн байсан юм байна лээ. Ютад ойртохын тулд миний гэнэн цайлган, эмзэг дэлбээ мэт сэтгэлийг ашигласан байгаа юм даа гэж хэлэхэд тэд ахин чанга гэгч нь инээлдэв.

- Тэгвэл тэр охин яагаад бүлгэмээс гарсан юм бэ? Юта ах тоогоогүй хэрэг үү? гэж Ким Дуёныг асуухад Ёну юу ч хэлэлгүй ганцаараа инээх сонсогдов. Ёну тэр охинд юу хийчихсэн юм бол?

GIRLS [дууссан]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz