8.Богтлогдох шахсан

1.6K 246 12
                                    

- Сая хаанаас, хэний утас дуугарсан бэ? гэж Ёнуг асуухад Минхён:

- Харин тийм. Ямар сонин үгтэй юм бэ? Зимза замза юу гэнэ үү? гэхэд нь сандарсандаа багшийн өрөөнөөс гарахаар хаалга руу явж байтал Тэюун:

- Ээ хэнд хамаатай юм бэ? Энэ үхэл царайлаад унтаж байгаа Жонугийн утас дуугарсан л юм байлгүй дээ гэхэд хөвгүүд:

- Аа тийм байх хэмээн ам амандаа бувтналаа.

- Хурим гэсэн чинь нэг хөгтэй явдал санаанд орлоо. Би энэ бүлгэмийг нээгдэхээс өмнө нэг гэрлэх санал тавих үйл ажиллагаан дээр бүжиглэхээр болсон юм хэмээн Тэюун хэллээ.

Бүлгэмийн тэргүүлэгч Тэюуны хувьд тэр бүжиглэхдээ маш сайн. Бүр гоц гойд гэж хэлж болно. Зарим тэргүүлэгчид зүгээр л удирдаад чиглүүлээд явдаг бол тэр тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдогоос гадна гишүүддээ маш зөв үлгэр дуурайлал болдог нэгэн.

- За сонсъё хэмээн бусад нь чихээ дэлдийлгэхэд Тэюун хоолойгоо нэг засаад ярьж эхлэв.

- Тэр үед би 15 орчим настай л байсан байх. Анх удаа гэрлэх санал тавих үйл ажиллагаан дээр бүжиглэх гэж байсан болохоор хослол өмсөөд нэг их сайхан зэгзийсэн амьтан яваад очив оо. Тэгсэн эмэгтэйн гэрлэх санал тавих гэж байж таарлаа. Хаалгаар нь оров уу үгүй юу арын албаны ажилтнууд нь намайг санал тавих залуу нь гэж ойлгоод шууд тайз руу гаргачихдаг байгаа. Би гэж хөлдүү юм дороо эргээд ийш тийш гайхаж хараад паанагтаж зогссоор байж байгаад буцаад буух гэсэн чинь тэнд байсан хүмүүс 'Зөвшөөрөөрэй' гэж орилолдоод ямар их сандарсан гэж санана.

- Шшш хөөрхий тэргүүн маань богтлогдоод явах гэж байсан юм байна шүү дээ! гэж Ютаг хэлэхэд Тэил:

- Тэгээд явсан бол юу нь энд тэргүүн хийх. Хүүхдээ хараад шалаа угаагаад л сууж байх байсан даа гэж хэлэхэд хөвгүүд инээлдэв.

- Тэгээд яаж хүний хүн болчхолгүй тэр газраас гарч ирэв дээ? гэж Жэхёныг асуухад Тэюун хөнгөн инээд алдаад:

- Ёстой хөгийн юм болсон. Гэрлэх санал тавих гэж байсан эмэгтэй нь шивүүлчихсэн хөмсгөө зангидаж гарч ирснээ 'Яг одоо энийгээ зогсоо' гээд л чарлаж ирээд дайрлаа. Би бүр яахаа мэдэхгүй бүлтгэнээд зогсож байсан чинь над руу хялам хийж хуруугаараа зааснаа 'Би ийм борвиныхоо баасыг ч арчиж чадахгүй нусан чацгад гэрлэх санал тавилаа юу?' гэж авдаг юм даа. Би ер нь ямар гэм хийсэн юм гэхэд хөвгүүд инээлдэх сонсогдож зарим нэг нь савж унаж байх шиг байлаа.

- Тэргүүн маань ч бас ийм бүтэлгүй хүн байсан юм байна гэж Ёну хэлээд ангиар нэг инээнэ.

Би ч бас хөнгөн инээд алдаад гаднаа гайхалтай, мундаг харагддаг ч дотроо бол энгийн л нэг эдгээр хөвгүүдийн хөгжилтэй, хөгтэй, сонирхолтой түүхүүдийг сонссондоо бишгүй баярлана.

Гэтэл гэнэт нэг согтуу хоолой 'Манайхан!?' гэж орилов.

GIRLS [дууссан]Kde žijí příběhy. Začni objevovat