7.Ашиглуулсан

1.8K 255 16
                                    

Тэднийг ийн гуниглах зуур түрүүнээс хойш хоолойг нь огт таньж чадахгүй байгаа хөвгүүн:

- Тэил ах уул нь их гоё дуулдаг биз дээ. Та ганц дуулахад охид тань руу шуурна даа хэмээн миний огт мэдээгүй байсан Тэилийн нууц авьяасыг хэлэхэд Ким Дуён:

- За наад чинь ёстой худлаа. Ашиглуулаад л дуусна шүү гэж орилов.

Алтан гургалдай хочит Ким Дуён. Тэр тоолж баршгүй олон дууны тэмцээнээс нэгдүгээр байрыг авч байсан гайхалтай хоолойтой хүүхэд. Бас энэ бүлгэмд байгаа хөвгүүдээс ганцаараа фэн клубтэй нь бөгөөд тэд нар нь Ким Дуёныг 'Туулайхан' гэж дуудаад байдаг шиг санагдана. Уул хүн нь дажгүй байж болох ч охидын дэргэд бол хамраа сөхсөн их зантай амьтан байгаа юм.

- Юу болсон юм бэ? гэж хөвгүүд сонирхон асуухад тэрээр:

- Би энэ сайхан хоолойноосоо болж нэг хүүхэнд ашиглуулсан юм. Бодохоор одоо ч нулимс цийлгэнэж байна хэмээн их л өрөвдөлтэй уйлан хайлан хэлэв.

- Чамайг ашиглаад хаа холдов гэж хэмээн Ёнуг хэлэхэд Дуён:

- Ашигласан гээд байхад даа. Сонс гэж эрс шийдэмгий хэлээд хоолойгоо засав.

- Намайг Мёндуны гудамжинд дуу дуулах дуртайг минь мэднэ дээ. Ээлжит cover дуугаа дуусгаад харихаар зэхэж байтал их хөөрхөн нүдэнд дулаахан охин хүрээд ирдэг байгаа. Тэгээд намайг 'Яасан гоё дуулдаг юм бэ' гэж магтаад л. Тэгэхээр нь надад хандраад байгаа юм байна гээд нэг их тоосон шинжгүй 'Мэднэ ээ' л гэлээ.

- Чи чинь яасан өөртөө итгэлтэй амьтан бэ!? гэж Тэил хэлэхэд:

- Хэлээд юу гэх вэ. Наадах чинь үнсгэлжин шиг царайлаад улаан кетээ үлдээгээд зугтсан байх гэж Тэюуныг хэлэхэд хөвгүүд инээлдэцгээв. Дуён ууртай өнгөөр:

- Байж бай л даа. Дуустал нь сонсооч гэснээ санаа алдав.

- Тэр охин 'Маргааш манай нэг найзын хурим болох юм л даа. Тэнд очоод дуулаад өгвөл баярлана шүү' гээд гуйгаад салдаггүй. Ядаж байхад миний сонирхдог төрлийн охин байсныг хэлэх үү 'За за одоо тэгэхээс' гээд дургүй царайлж дуртай зөвшөөрөв өө. Тэгээд маргааш нь түүний хэлээд байсан хурим нь дээр очоод л дуугаа дуулаад зогсож байсан чинь сүйт бүсгүй орж ирлээ. Хэн байсан гэж бодож байна? гэж асуухад:

- Кинон дээр гардаг шиг нөгөө гуйсан охин чинь ороод ирсэн үү? гэж Жэхёныг асуухад Дуён маш чангаар:

- Харин тэгдэг байгаа. Би гайхсандаа дуугаа ч бүрэн дуулалгүй гацаж орхисон. Гуч гарчихсан хөгшин хүүхэн чинь намайг хуримандаа дуулуулах гэж хуурсан байгаа юм даа гэж бухимдангуй хэлэхэд хөвгүүд шогшролдоно.

- Энэ эмэгтэйчүүд нээрээ айхтар улсууд шүү. Үнэгүй юманд нугасгүй гэж жигтэйхэн. Ямар сайндаа л чамайг ашиглах вэ дээ Дуён минь гэж Ёну хэлэв.

Тэдний яриаг сонсоод зогсож байтал гэнэт ээж залгаж миний утас дуугарахад би баригдах вий гэж айсандаа түргэхэн дууг нь хаалаа. Харин хөвгүүд сонссон бололтой чимээ аниргүйд автсан байв.

GIRLS [дууссан]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang