4.Үс

1.9K 270 17
                                    

- Юта андыгаа уучлаарай. Гомо гэсэн цуурхлаас болж Миригээс салсныг чинь мэдсэнгүй ээ гэж уйлан дуугарахад Юта:

- За за болно. Өнгөрсөн явдал өнгөрсөндөө л үлддэг юм гэж хэлэх ч хоолойнх нь ширүүн өнгө одоо болтол ууртай байгааг илтгэнэ. Яг энэ үед И Минхён нэг тийм чухал өнгөөр:

- Найз охин гэснээс би та нарт нэг нууц хэлэх үү? гэлээ.

И Минхён надад энэ бүлгэмд байгаа хүүхдүүдээс хамгийн мундаг нь юм шиг санагддаг. Хүн мөн юм уу гэж гайхмаар их сэтгэлийн тэнхээ, хүчийг өөртөө агуулсан авьяаслаг хүүхэд. 'Чин сэтгэлээсээ хийвэл боломжгүй зүйл гэж байдаггүй' гэж ярьдаг болохоор ч тэр үү бүхнийг хийж чаддаг. Надаас дүү боловч ах юм шиг санагдаад байдаг юм.

Хөвгүүд ч сонирхож байгаа бололтой:

- Тэг л дээ гэж уриалгахан дуугарцгаана.

- Би үсээ байс хийгээд л өөр өөр өнгөөр будаад байдаг шүү дээ гэхэд тэд:

- Өө гэж уулга алдацгаав. Бүгд Минхёны нууцыг мэддэг бололтой.

- Шинэ найз охинтой болох бүрдээ дуртай өнгөөр нь үсээ будуулдаг гэдгийг чинь гудамжаар зөрөх нохой хүртэл мэднэ дээ гэж Ёну хэлээд шогшров. Харин би түүнийг ийм хүүхэд гэж огт бодоогүй учраас түүгээр бахархдаг байсан сэтгэл минь хоромхон зуурт замхарч орхив. Яагаад гэвэл тэр бараг долоо хоног бүр үснийхээ өнгийг өөрчилдөг. Хааяадаа хэдхэн хоноод л өөрчилчихнө.

- Та нар яаж мэддэг юм бэ? хэмээн Минхён гайхан асуухад Тэюун:

- Чи энэ бүлгэмд ороод хэр удаж байгаа билээ. Бид нар ямар хүмүүс билээ. Ийм зүйлийг хэлэхгүй байсан ч хараад шууд л мэдчихдэг юм гэхэд Дуён:

- Би мэдээгүй шүү дээ гэж хэлээд баг алж бусдадаа хэд сайн цохиулах шиг болов.

- Чи яах гэж тэгж үсээ будуулаад байдаг юм бэ? хэмээн Жэхёныг асуухад Минхён хачин зэвүү хүргэм инээдээр инээгээд:

- Охид үнэхээр амархан. 'Чи ямар өнгөнд дуртай вэ?' гэхээр өөдөөс инээгээд 'Убба би ягаан өнгөнд дуртай' гэнэ. Маргааш нь ягаанаар үсээ будуулаад уулзвал 'Убба та яагаад үсээ ягаанаар будуулчихсан юм бэ?' гээд их л догдолсон байртай асууна. Тэгэхээр нь 'Чи ягаан өнгөнд дуртай гэсэн шүү дээ' гэчихвэл баярласандаа мөр лүү хоёр гараараа ээлжлүүлж цохиод 'Убба~' гэж эрхлээд миний төлөө юу ч хийхэд бэлэн болдог юм даа. Яс юман дээрээ энэ бол зүгээр л тэднийг өвөртөө оруулах аргуудын минь нэг гэхэд хөвгүүд орилолдох бол миний ой гутаж байлаа.

- Дээр бүр урд хэсгээ шараар хойд хэсгээ ягаанаар будуулчихсан байсан энэ Марк гэхэд бүгд инээлдэнэ.

- Одооны найз охин чинь бор өнгөнд дуртай юм уу? гэж Ютаг асуухад Минхён:

- Үгүй ээ, Энэ миний төрөлхийн үсний өнгө. Хэтэрхий олон удаа үсээ будсан болохоор үс гэмтээд хүрэхэд л унаад байгаа гэв. Харин бусад нь үүгээр нь тоглохоор шийдсэн мэт:

- Аргагүй шүү дээ. Долоо хоног болгон үсээ будаад байсан юм чинь.

- Болохгүй бол хусуулчихгүй юу даа. Өл халзан Маркыг хараарай гэсээр түүнийг шоолцгооно.

GIRLS [дууссан]Where stories live. Discover now