Минхёны ярианаас болоод жаахан залхах маягтай болчхоод ангиас гарах гэж байтал Жон Жэхён:
- Бор гэснээс би дээр үед нэг охиноос болоод хар талх болтлоо борлоод гэж яриа эхлүүлэв.
Жон Жэхён бол NCT бүлгэмийн ганц загвар өмсөгч. Өндөр, царайлаг бас цасан цагаан арьстай болохоор олон гоо сайхны брендийн нүүр царай болсон залуу. Дөнгөж ахлах сургуулийн сурагч боловч авдаг цалин нь тэрбум давчихсан гэж сонссон. Харин миний хувьд түүний цагаан царай борлосон гэхээр сонирхолтой санагдаад байгаа болохоор түр зуур үлдэхээр шийдлээ.
- Их хөөрхөн, хөгжилтэй, яриа хөөрөө сайтай, гоё биетэй охин байсан юм даг гэсээр Жэхён санаа алдав. Тэр охиндоо их л сайн байсан бололтой.
- Арай нөгөө Сабрина биш биз дээ? Чиний үхэн хатан араас нь гүйгээд байсан охин гэж Ким Дуён асуулаа.
Жэхён толгойгоо дохисон юм болов уу даа юу ч сонсогдсонгүй.- За тэгээд яагаад борлох болов оо? хэмээн Ёнуг асуухад Жэхён:
- Биднийг болзож байхад нэлээн ширүүн бороо ороод бид нэвт норчихсон юм. Түүнийг гэрт нь хүргэх замд нар гараад би гэдэг хүн чинь Сабринад цагаан дээрээ гялалзаж харагдсан юм уу бүү мэд 'Чи яг цус сорогч шиг цагаан юм байна' гэдэг байгаа. Тэгэхээр нь 'Чамд таалагдахгүй байгаа юм уу?' гэсэн чинь толгой дохиж байна. Тэгснээ 'Би хөрслөг бор залуучуудад дуртай' гэсэн тавхан үг хэлсэн юм гэсээр санаа алдав.
- Наад охин чинь зүгээр таны цагаан царайнд атаархсан юм биш үү гэж Минхён хэлэхэд Жэхёны инээх сонсогдов.
- Сайн мэдэхгүй л байна. Тэгээд борлох гэж бүх биендээ тос түрхчихээд гадаа хэдэн арван цагаар хэвтдэг болсон доо гэхэд Дуён үргэлжлүүлэн:
- Гэтэл борлох биш улайсан байдаг юм. Тэгээд нөгөө охин нь хачин хөсрийн улаан юмыг хараад айсандаа зугтсан байдаг юм даа гэхэд хөвгүүд инээлдэв.
- Зугтаагүй ээ. Намайг харчхаад ярвайснаа 'Угаалгын өрөө орчхоод ирье' гээд алга болчихсон гэхэд Ёну чанга чанга инээсээр:
- Наадах чинь зугтсан гэсэн үг шүү дээ, Гэнэн амьтан минь гэлээ.
- Шшш хөөрхий минь гэж Тэил шогшроод:
- Охид ер нь өөрсдийнх нь төлөө ингэж их хичээж байхад намайг ойлгосонгүй гэж байнга гоншгононо. Тэгээд И Мину шиг төгс сайхан залууг мөрөөдөөд мань мэтийгээ тоож ч харахгүй юм. Бүр яачихсан улс вэ?
- Та угаасаа хачин хачин юм яриад охидыг үргээгээд байдаг биз дээ гэж Минхёныг хэлэхэд бусад нь инээх бол Тэил гомдсондоо үглэж гарлаа.
YOU ARE READING
GIRLS [дууссан]
HumorХөвгүүд юуны тухай ярилцдаг юм бол гэж боддог байлаа. "Охид" Хариулт нь ийм амархан байж.