3.Гомо

2K 257 24
                                    

Ёну ханатлаа удаан инээсэн ч зогсох шинж алга. Бусад нь түүнийг хурдан яриач гэж шаардахад тэр инээдээ тэвчих гэж амаа дарах шиг болов. Тэгснээ маш чангаар:

- Ютаг гомо гээд хэлчихсэн гэхэд хөвгүүд пир хийтэл инээлдэв.

- Ахх муу хөгийн амьтан! Чи тийм цуу яриа тараасан байжээ гэж Юта заналтай аргагүй ориллоо.

Юта гэх энэ хөвгүүн бол спортын мастер, өсвөрийн хөл бөмбөгийн аварга, футзалын улсын гурван удаагийн аварга. Тоочоод байвал хэргэм зэрэг нь мундахгүй авьяаслаг хүүхэд байгаа юм. Энэ бүлгэмд орохоор Японоос ирэхэд нь бараг сургуулийн бүх охид түүний араас гүйдэг байсан байх. Гэтэл гай газар доороос гэгчээр түүнийг гэй гэх үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхал сургуулиар нэг тарж түүнээс хойш ямар ч нэр хүндгүй болоод өдийг хүрчихсэн байна.

- Энэ утгагүй цуу ярианаас болоод намайг яаж зовсныг мэдэж байгаа биз дээ!? гэсээр Ёнуг хөөж байгаа бололтой шалан дээр пид пад гэх чимээ гарган гүйх сонсогдоно. Эцэст нь Ёну баригдаж өвдөг сөгдөв.

- Уучлаарай, Юта. Надад тэгж хэлэхээс өөр сонголт байгаагүй юмаа гэж их л өрөвдөлтэй дуугарлаа.

- Яагаад заавал гомо гэж. Наад усан толгойд чинь өөр шалтгаан орж ирсэнгүй юу?!!

Ютагийн хоолойг сонсоод одоо ч ууртай байгааг нь ойлгов. Аргагүй шүү дээ. Эгэл жирийн залуу байтал бүхэл бүтэн гурван жилийн турш гэй гэж хүмүүст бодогдоно гэдэг, түүнийг тэвчиж амьдрана гэдэг маш бэрх байсан биз.

- Найз охинтой гээд байхад бараг салгаж аваад үерхэх ухааны юм яриад байсан болохоор. Найз охин нь өнгөлөн далдлалт угтаа бол Винвинтэй үерхдэг гээд хэлчихсэн чинь харц нь сонин болж ирээд л 'Та битгий худлаа хэлээд бай' гэснээ маргааш нь сургуулиас шилжчихсэн байсан даг. Шилжихдээ бас зүгээр ч шилжихгүй чамайг гомо гэдэг цуу яриа тараачихсан байгаа юм даа гэхэд Юта түүнийг цохисон бололтой хүнд юм унах чимээ сонсогдов.

- Чамаас болоод... Энэ тэнэг цуурхлаас чинь болоод... Би хайртай хүнээсээ салж... Юу туулсныг мэдэх үү?

Ютагийн хоолой уйлах гэж байгаа мэт сөөнгөтөн цааш ороход өрөөнд нам гүм ноёлов. Түүнд хайртай нэгнээ санан дурсах хугацааг олгож байгаа мэт. Нэлээн удаан чимээгүй байсны эцэст Юта ярианы сэдвийг өөрчлөхийг хүссэн бололтой санаа алдан:

- Ахх Винвинийг саначихлаа. Тэмцээндээ сайн оролцоод хурдан ирээсэй гэв.

Винвин гэх хүүтэй нийлээд долоон хөвгүүн Хятадад болох өсвөрийн сагсан бөмбөгийн тэмцээнд орохоор тийшээ яваад хоёр долоо хонож байгаа л даа. Тэгээд л тэднийг санасан байх.

- Харин тийм ээ. Багачуудаа ч бас саначихлаа гэж Тэюун санаашран хэлэв.

NCT бүлгэмийн нас бага хөвгүүд бүжгийн фестивальд оролцохоор Бусан хот руу явчихсан байгаа юм. Энд үлдсэн нөхдүүд нь NCT-д олон жил болсон архаг гарууд л байх шив дээ.

GIRLS [дууссан]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ