- Салалт гэснээс энэ Хэчан гэж нэг юм ганц ч удаа үерхэж үзээгүй байж хэд хаягдаж байна аа хэмээн Юта ёжилсон маягтай хэлэхэд түрүүнээс хойш таньж чадахгүй байсан тэр хоолой:
- Та наад үгээрээ яг юу гэх гээд байгаа юм бэ? гэж асуулаа. Тэгэхээр миний хэзээ ч хоолойг нь сонсож байгаагүй тэр хүн болох И Дунхёг түрүүнээс хойш ярьж байсан байх нь.
Түүнийг юу гэж тайлбарлахаа сайн мэдэхгүй байна. Хоёр үгээр хэлбэл 'Өвчтэй амьтан' гэх үү дээ. Манай ангид шилжиж ирсэн эхний өдрөөс л тэр намайг ширтэж суух болсон юм. Мөн намайг хаана ч очсон байж л байна. Яагаад дагаад байгааг нь асуухаар тэр огт дуугардаггүй. Бараг л хэлгүй юм байна гэж бодож байтал яг ч үгүй байсан бололтой.
- Хэчаныг тэр охин нь бараг гаж донтой гэж бодож байгаа даа чааваас гэж Ёнуг хэлэхэд:
- Юүриг харахаар цаанаасаа хэл ам татаад ганц ч авиа гарахгүй байхад би тэгээд яах юм бэ?! хэмээн И Дунхёг хэлээд санаа алдав.
Тийм ээ. Юүри гэдэг охин бол би. Дунхёг гэх энэ хөвгүүний сайн охин. Сурлага сайтай, нийтэч болохоор олон найзтай, чамгүй нэр хүндтэй боловч хэн нэгэн намайг хайрлах хэмжээний тийм хөөрхөн, сэтгэл татам охин биш. И Дунхёг яагаад надад сайн болсныг би огт ойлгохгүй байна.
- Чи эр хүн шиг зоригтой байгаад өгөөч. Ганц удаа ч болов сайн уу гээд яриа өдөж үзсэн үү?
- Түүнийг хараад ярьж чадахгүй байхад яаж сайн уу гэж хэлнэ гэж бодоо вэ? хэмээн Дунхёг чанга дуугаар хэлэхэд Тэюун:
- Ах нар нь чиний өмнөөс хэлээд өгөх үү? Хэчан чамд сайн гэнэ ээ. Гэхдээ ичээд хэлж чадахгүй. Хэлэх гээд зориг гаргах тоолонд нь чи дандаа 'Өвчтэй амьтан минь надаас холд' гээд байдаг гээд гэж шоолсон маягтай хэлэхэд Дунхёг:
- Хүний зовлонгоор жаргал хийх та нарт сайхан байна уу? гэсээр хүнд хүнд алхаж эхлэхэд араас нь хэн ч юм хурдан алхсаар түүнийг зогсоов.
- Ах нар нь чамайг ойлгож байна аа. Бүгд л арвин туршлагатай байгааг чи сонслоо шүү дээ хэмээн Жону хэлэв. Тэгээд түүнийг буцаан сууж байсан газар нь аваачаад:
- Юүри гэх охин байдаг л нэг охин шиг санагдсан. Хэзээнээс, яагаад, юунд нь хайртай болчихсон юм бэ? гэж Жонуг асуухад Дунхёг нэг гүн санаа алдсанаа ярьж эхэллээ.
- Би түүнийг тийм сорвитой болгож орхисон юм гэвэл залуус гайхацгаана.
- Сорви гэнэ ээ?
![](https://img.wattpad.com/cover/190766942-288-k227131.jpg)
YOU ARE READING
GIRLS [дууссан]
HumorХөвгүүд юуны тухай ярилцдаг юм бол гэж боддог байлаа. "Охид" Хариулт нь ийм амархан байж.