6.Гаж донтон

1.9K 257 11
                                    

- Би ямар дуртай даа тэгээд байгаа юм уу? Тийм л их охин найрах авьяастай юм бол заагаад өгчхөөч. Худлаа нэг их цэцэрхсэн амьтан гэж үглэхэд түүний ямар царай гаргаж байгаа нь миний нүдэнд төсөөлөгдөнө. Тэр элгээ тэвэрчхээд муухай харан зогсож байгаа байх. Яг л хүүхдүүд ангид шуугилдахад самбарын урд гараад загнаад зогсдог шигээ.

Тэил гэх энэ хөвгүүн тооны талдаа гоц ухаантан л гэсэн үг. Түүнд бодож чаддаггүй бодлого гэж байхгүй. Ямар сайндаа Мүн (문[Мүн] гэдэг нь Солонгосоор эрдэм ухаан гэсэн утгатай) Тэил гэж хочлох вэ дээ. Тооноос гадна рубик шоог хоёр секундэд эвлүүлэх, ямар ч зүйлийг нэг хараад цээжилдэг чадвартай. Харин нэг гэм нь гаж донтой. Жилийн өмнө И Наби гэх охиныг нууцаар дагаж яваад гэрт нь хулгайгаар ороод хүчирхийлэх гэж байсан гэсэн. Азаар цагдаа ирж барьсан гэдэг юм билээ.

- Марк л хэлж байгаа болохоос үнэн үг л дээ гэж Тэюун хэлэхэд Тэил юу ч дуугарсангүй.

- Эмэгтэй хүнд 'Чи бол энэ дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй' гэдэг үг хэлдэг болохоос 'Дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд Шведэд байдаг' гэж хэлдэггүй юм. Хэрвээ тэр эмэгтэй чинь Швед л биш бол...

- Энэ бол баримт нотолгооны үндсэн дээр гаргаж ирсэн зүйл гэж Тэил хэлэхэд Жэхён:

- Аан тийм. Хүний толгойд зуун мянгаас зуун тавин мянган ширхэг үс байдаг. Тэр нь хоёр заан өргөж дийлнэ гэж бас ярьдаг билүү?

- Тийм ээ, Энэ ч бас нотлогд... гэж хэлж дуусалгүй хэн нэгэн амыг нь дарчхав.

- Аан гээд уун гэж бай гэж Ёну хэлэхийг бодвол тэр амыг нь дарчихсан бололтой.

- Эмэгтэй хүнтэй ойр зуурын энгийн яриа өрнүүлдэг болохоос шинжлэх ухаан мухаан ярьдаггүй юм. Тэд нар угаасаа ойлгохгүй. Бас дотно биш байж гэр лүү нь дагаж явж болохгүй. Өнгөрсөн жил И Наби яалаа чамайг гээд зэмлэх мэт дуугаа өндөрсгөв. Тэил их л сулбагар:

- Намайг хүчирхийлэх гэж оролдсон хэмээн хэлж үүнийг сонсоод би шоконд орчхов. Яаж эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүчирхийлэх вэ дээ. Байж боломгүй юм гэж бодсоор чагнахад Тэил санаа алдан:

- Бүхий л амьдралын минь турш охид надаас зугтсан байтал тэр үед би өөрөө зугтсан. Гэтэл яасан... Хүчирхийлүүлэх шахсан би гаж донтон болж дууссан хэмээн хэлэхэд Юта түүнийг тэврээд нуруун дээр нь зөөлөн цохиж өгөнгөө:

- Одоо тэр мэдрэл муутай охины талаар ярихаа больцгооё. Бид удахгүй төгсөнө. Тэр үед энэ муу нэрүүд энэ тэнэг сургуульд л үлдэх болно хэмээн аргадна.

GIRLS [дууссан]Où les histoires vivent. Découvrez maintenant