Шил зүүдэг болохоор бараг харагддаггүй ч би баруун нүднийхээ доор нэлээн урт сорвитой. Бага байхдаа мөсөн дээр гулгаж байгаад нэг хүүхдэд мөргүүлээд унахдаа ийм сорвитой болчихсон юм. Үүнийг минь олж үзсэн хүн бүр өрөвдсөн мэт харна. Гэхдээ тэр харцны цаана 'Ямар азаар би ийм сорвигүй юм бэ' гэсэн олзуурхал нуугддаг юм. Гэтэл И Дунхёг гэх энэ хүүгийн над руу харах харц нь бусдынхаас тэс өөр байсан. Тэр харц нь үргэлж миний уурыг хүргэдэг байлаа.
- Одоогоос бараг дөрвөн жилийн өмнө байх. Мөсөн дээр гулгахаар дүүгээ дагуулж гараад түүнд яаж гулгахыг зааж өгч байхдаа санамсаргүй нэг охиныг мөргөчихсөн юм. Гэтэл тэр унахдаа хашлагын шөвийгөөд гараад ирсэн төмөрт баруун нүднийхээ доод хэсгийг урчихсан.
- Тэр охин нь Юүри байсан байх нь гэж Тэилийг хэлэхэд Дунхёг санаа алдав.
- Түүнийг эмнэлэгт хүргэгдсэний дараа уучлалт гуйхаар очиход тэр 'Чамаас болоод би ийм аймаар царайтай болчихлоо' гээд уйлж байсан юм. Хэдий уйлж байсан ч хэчнээн үзэсгэлэнтэй харагдсан гэж санана. Тэр үед л би Юүрид сайн болчихсон байх. Өдрийн ихэнхийг ам хуурайгүй чалчиж өнгөрөөдөг би түүнийг хараад таг хөшиж орхисон юм. Тэгээд түүнийг хаана сурдгийг хайж олоод ангид нь шилжиж орсон.
- Гэхдээ энэ чинь хайр биш гэмшсэн сэтгэл юм биш үү? хэмээн Минхён болгоомжлон асуухад Дунхёг:
- Эхэндээ тэгж бодсон л доо. Түүнийг сорвитой болгосондоо гэмшиж харах бүрдээ айж сандарч байна гэж бодсон. Гэтэл энэ мэдрэмж бодсоноос минь өөр байсан. Түүний л дэргэд байхыг хүсэж, хажуудаа байсан ч санаж, өөр нэгэнтэй байхыг хараад харамлах болсон.
- Чи түүнд хэлж болохгүй юу? Ингэж дотроо хадгалж байхаар хэлэх хэрэгтэй хэмээн Жонуг хэлэхэд Дунхёг:
- Үгүй ээ. Чадахгүй байх гэж айж байна. Хэлчихвэл улам холдох юм шиг санагдаад л тэр. Юүри намайг үл тоож, дургүйцэж, хол бай гэж уурлаж хөөсөн ч би хэлгүй мангар хөвгүүний дүр эсгээд хажууд нь баймаар байна. Анх харсан тэр үе шигээ хором бүр түүнд татагдсаар байдаг болохоор... гээд Дунхёг инээвхийлэв.
Үүнээс цааш сонсож чадахгүй нь. Таалагдахгүй байгаа болохоор биш хэтэрхий их догдолсондоо ангийнх нь хаалгыг онгойлгож ороод 'Сая бүгдийн сонссон. Чиний талаар буруу бодож байж' гээд хэлчих юм шиг байна.
Багшийн өрөөний хаалгыг зөөлхөн хаагаад чанга чимээ гаргахгүй гэсэндээ гэтэж алхсаар сургуулиас гарч ирэв. Бороо зөөлөн шивэрч байсан тул цүнхээ толгой дээрээ барин гэрийн зүг гүйлээ. Бороо улам ширүүсэж эхлэхэд ойролцоох дэлгүүрийн урд очин зогсоод жаахан намжихыг нь хүлээв. Гэтэл гүйх чимээ сонсогдож борооноос хоргодохоор өөр хэн нэгэн нааш ирлээ.
- И Дунхёг!!?
Намайг ингэж хэлэхэд тэр гайхан бүлтгэнэж байснаа намайг дагаагүй гэдгээ батлах гэсэн мэт өөр тийш гүйхэд нь араас нь:
- И Дунхёг наанаа зогс! гэж байдаг чадлаараа орилов. Тэр над руу эргэж харахдаа асуултаар дүүрэн харагдана.
- Юу... дургүйцэхгүй бол... хамтдаа... гоймон идэх үү? гээд үгээ зөөж ядан хэлэхэд тэр инээмсэглэн толгой дохив. Түүний хариу үйлдэлд баярлан түүн лүү гүйж очоод тэврэн авахад Дунхёг гайхаж буй мэт хэсэг юу ч хийлгүй зогссоноо удалгүй намайг эргүүлэн тэвэрлээ.
Охид яагаад ийм ойлгомжгүй юм бэ гэж хөвгүүд ярьж байхад би хариултыг нь бодсон юм. Ямар ч хүний тайлж чадахгүй хаалга, ямар ч ухаантны ойлгохгүй ном, ямар ч эрдэмтний нээж чадаагүй нууц бол охид. Яагаад гэвэл тэд чинь охид шүү дээ!
-ТӨГСӨВ-
A/N:Энэ хүртэл хамт байсанд баярлалаа пүлббүринүүдээ💚🌱
ESTÁS LEYENDO
GIRLS [дууссан]
HumorХөвгүүд юуны тухай ярилцдаг юм бол гэж боддог байлаа. "Охид" Хариулт нь ийм амархан байж.