Neo culture technology буюу товчилбол NCT гэх бүлгэм.
Тэд сургуульд болдог тэмцээн уралдаанаас эхлүүлээд сургууль хоорондын, хот хоорондын, улсын, олон улсын гээд бүхий л тэмцээнд идэвхтэй оролцож заавал аль нэг байрыг эзэлдгээрээ их онцлогтой бүлгэм. Энэ бүлгэмд орсон ямар ч хүүхэд өөрийгөө дайчилж, авьяасаа хөгжүүлж, зуун хувь өөрчлөгдөж чаддаг болохоор орох хүсэлтэй сурагчид маш их байдаг. Бүр энэ бүлгэмд орохын тулд өөр сургуулиас шилжиж ирэх нь ч энүүхэнд. Нэг гэм нь бүлэгтээ царай харж гишүүн нэмж авдаг. Бас эмэгтэй хүүхэд авдаггүй. Хэн нэгэн алга ташин шуугилдах хөвгүүдийг чимээгүй болгов.
- За өнөөдөр бол манай бүлгэм үүсгэн байгуулагдсаны гурван жилийн ойн баярын өдөр. Бид яг л нэг гэр бүл мэт эвлэн нэгдэж чадсанаараа өнөөдрийн энэ NCT оршиж байгаа гэдэгт би итгэдэг. NCT гэх гэр бүлийн гишүүд бидэнд жаргалтай, гуниг зовлонтой бишгүй олон дурсамж бий. Харин өнөөдөр бол нэгэн жаргалтай дурсамжийг тархиндаа сийлэх өдөр юм. Зарим гишүүд маань одоо биднээс хол, өөр газар байгаа боловч бид сэтгэл зүрхэндээ үргэлж хамт байх болно хэмээн хэллээ. Иймэрхүү үгс хэлж байхыг бодвол энэ хүн И Тэюун бололтой. Тэр бол энэ бүлгэмийн тэргүүн. Бүлгэмийг үндэслэгч сургуулийн захирал боловч тэр бүлгэмээ ганцаараа хариуцаж авч явдаг. Бүлгэмийн гишүүд ямарваа нэг алдаа гаргавал Тэюун ганцаараа хариуцлага хүлээх үүрэгтэй ч миний мэдэхийн нэг ч удаа алдаа эндэгдэл гаргаж байгаагүй чадварлаг удирдагч билээ.
- За тэгээд... гэж Тэюун хэлээд тэд хэсэг чимээгүй байснаа нэгэн зэрэг:
- To the world! We are nct!! гэж хашхирав. Үүний дараа оргилуун дарс буудуулах сонсогдлоо. Миний таамаглаж байгаагаар эд нар архи уух гэж байгаа юм шиг байна. Өөр яах гэж энэ цагаар сургууль дээр ирэх билээ дээ.
Тэдэнд анхаарлаа хандуулахаа болиод дүнгээ шивж дуусгахаар компьютер луугаа харцаа шилжүүллээ. Сүүлийн хүүхдийн дүнг шивж дуусгаад багшийн ширээг цэгцлэн цүнхээ аваад гарах гэтэл ууж халсан нөхдүүд юуны ч тухай юм ам уралдан ярьцгааж байгаа нь нимгэн хананы цаанаас чихэнд тод сонсогдов. Бугуйн цагаа хартал аав, ээж хоёр ажлаасаа тарж ирэх цаг арай болоогүй байлаа. Би сонирхолдоо хөтлөгдөн тэдний байгаа ангийн хананд чихээ наагаад юуны талаар ярьж буйг нь хэсэг чагнаж зогсохоор шийдэв.
- Охид яагаад ийм ойлгомжгүй байдаг юм бэ? Ах нараа гэж нэг нь гоншгонон дуугарахад:
- Хэн мэдэх вэ дээ. Би лав авран найман жил амьдрахдаа нэг ч охиноос 'Миний буруу' гэдэг үг сонсож байгаагүй юм даг.
- Мэдээж шүү дээ. Үргэлж охидын зөв байдаг. Бидний зөв байсан ч бидэнд тэгж хэлэх эрх байхгүй.
- Ер нь байна шүү дээ, Хүүхдүүдээ. Бурхан эрэгтэй хүнийг аугаа их тэвчээртэй болгох гэж охидыг бүтээсэн байдаг юм. Тиймээс дуугүй тавилантайгаа эвлэрцгээ! гэж Тэюун хэлэв.
Үүнийг сонсоод би өөрийн эрхгүй инээмсэглэчхэв. Тэднийг ийм зүйл ярьж байх юм чинээ санаагүй болохоор тэр. Өмнө нь хөвгүүд юуны тухай ярилцдаг юм бол гэж их боддог байлаа.
"Охид"
Хариулт нь ийм амархан байж шүү дээ.
BẠN ĐANG ĐỌC
GIRLS [дууссан]
Hài hướcХөвгүүд юуны тухай ярилцдаг юм бол гэж боддог байлаа. "Охид" Хариулт нь ийм амархан байж.