💫🌟💫
Бэлтгэгдэгч болоод дөнгөж сарын хугацаа өнгөрсөн ч энэ хугацаанд би хэд хэдэн удаа шантраад амжсан юм. Надад энэ бүхэн дэндүү хэцүү санагдаж байлаа.
Энд ирээд аль хэдийн сар болсон ч би Ким Тэхён гэдэг хүний барааг байтугай сүүдэрийн ч харсангүй. Өглөө хичээлдээ яваад оройжингоо бэлтгэл хийж ядарч туйлдаа хүрсэн амьтан даалгавараа хийгээд унтана. Өдөр болгон ингэж давтагдах нь намайг үнэхээр зовоож байв. Утас оролдох завгүй болоод ч тэрүү интернэт ертөнцөөс бүхэлдээ тасарч Ким Тэхён гэдэг хүнийг хаана юу хийж байгааг ч мэдэх юм алга. Хэдэн алхамаар ойртлоо гэж бодож байсан ч энэ үгүй байж. Хэдэн зуун саяаар холдчихсон юм байна...
Хусог, Юнги ах хоёрын тухайд тэд бол хүний арьс нөмөрсөн ад зэтгэрүүд л гэсэн үг. Ярих ч юм биш. Тийм сайхан инээмсэглэдэг хүмүүс яаж тийм үзээрийн муухай ааштай байдаг байнаа.
Ганц алдаа бол тэдний хувьд байж болшгүй асар том зүйл. Энэ чиний бодож байгаагаас ч аймшигтай. Шюга ахтай долоон хоногт нэг л уулздаг болохоор гайгүй гэхдээ тэр нэг өдөр тэр чигтээ там болж хувирна.
Хоолойгоо бичүүлж байхдаа ганцхан алдаа хийвэл тэр үнэхээр үнэхээр аймшигтай болдог. Бичиж ирсэн үгийг минь ялагдасаас долоон дороор үзэж ураад нүүрлүү минь шиднэ. Заримдаа зүгээр л энэ бүгдээс залхаад тонилох юмсан ч гэж бодох юм.
Энэ ч гайгүй Хусог ах бол гэнэн царайлсан чөтгөр. Тэр бүжгийн хөдөлгөөн алдах л юм бол ямар аймшигтай уурладаг гээч. Нэг удаа би түүнийг зүүдлэсэн. Миний амьдралдаа зүүдэлж байсан хамгийн аймар хар дарсан зүүд байсан байх.
~~~
Өнөөдөр бэлтгэлтэй байсан бөгөөд тийм ч удаан үргэлжлэхгүй тарчихав. Үнэхээр их баярлаж байсан ч удалгүй сэтгэл санаа минь шалтай хамт тэгширчих нь тэр. Тиймээ өнөөдөр бид нар продюсер Шюгад бичсэн дууны үгээ шалгуулах ёстой.
YOU ARE READING
I'm your fan || Taekook || Дууссан
FanfictionСая сая одод дундаас алтан гадас байхыг л би хүснэ.... Шүтээнээ өөрийнхөө фэн болгож чадах уу??? 2019 он(дууссан) Peachkthh♡