~14~

2.6K 358 26
                                    

🌅🌅🌅

Oops! Bu görüntü içerik kurallarımıza uymuyor. Yayımlamaya devam etmek için görüntüyü kaldırmayı ya da başka bir görüntü yüklemeyi deneyin.

🌅🌅🌅

"Жонгүг чи хэзээ ирэх юм бэ?"

Тэхён эрхлэн орон дээрээ өнхөрч утсаа чихнээсээ салгасангүй. Тэгж хэсэг өнхөрсөний эцэст зүгээр л босч суулаа.

"Би дөнгөж ярилцлагандаа орох гэж байнашдээ. Та санаж байгаа бол би өнөөдөр 3 ярилцлага нэг зураг авалттай"

Жонгүг нүүрээ будуулангаа хайртыхаа эрхлэх хоолойг сонсох төдийд бүх сандрал нь арилах шиг л болж байв.

"Зза би ойлгож байна л даа гэхдээ би одоо юу хийх болжынаа"

"Мэдэхгүй ээ"

Жонгүг түүний бүр ч хүүхэд шиг хоолойг сонсон чанга чанга инээд алдаж тэгэх тоолондоо нүүр будагч эгчээс уучлалт хүснэ.

Тэхён Жонгүгийг дагаж Амеркид ирсэн бөгөөд одоо тэр буудлын өрөөнд хийх зүйлээ олж ядан Жонгүгийг хүлээн сууж байгаа нь энэ билээ.

Мэдээж Жонгүг яваад удаагүй ч Тэхён аль хэдийн уйдаж байсан юм.

Тэхён ийш тийшээ холхин нэг бол утас ухаж нэг бол Жонгүг рүү залгана. Мэдээж тэр утсаа авахгүй шүү дээ. Завгүй байгаа юм чинь.

Өдрийн талыг унтаж өнгөрөөсөн тэрээр эцэст нь босч байтал арын ажилтан түүнд хоол авчирч өглөө.

"Жонгүг яасан??"

"Тэр дараагийн зураг авалтандаа орчихсон байхаа"

Ажилтан ийн хэлээд гарч явлаа. Тэхён нэг санаа алдаад өрөөнд байх компютерийг олж харав. Удаан хугацааны турш тэр компютер тоглоом тоглоогүйгээ гэнэт санан үсэрч босоод өнөөх компютерийг асаалаа.

Өсвөр нас нь компютер тоглоом эсвэл найзуудтайгаа зугаацаж өнгөрөөгүй болоод ч тэр үү тэр энэ бүхнээс маш холуур өссөн билээ. Хаяа нэг менежер ахаасаа гуйлган барин тоглоом сурч зав гарсан үедээ тоглодог байлаа. Сүүлд тоглосноос хойш их хугацаа өнгөрчээ.

I'm your fan || Taekook || ДууссанHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin