🍁🍂🍁
Зураг авах чимээ хачин чангаар сонсогдоход би гэнэт цочин нойрноосоо сэрлээ. Нүдээ нээн гэрэлд дасгаад хажууд халуу төөнүүлэн зогсох хүн рүү харвал Тэхён ах байв. Итгэж ядан түүн рүү харахад тэрээр утас руугаа ширтэн инээд алдан зогсон. Тэр энд юу хийж байгаа юм бэ?
Тэгээд удаачгүй ахин нааш харахад би нүдээ огцом аньлаа. Зүрх минь хурдаа аван цохилж нүдний минь зовхи бага зэрэг чичигнэхэд хүргэнэ.
Гэнэт л түүнийг хурдан өрөөнөөс гараасай гэж хүсэв. Яг л нүдээ нээчих юм бол түүний хар нүд рүү уначих юм шиг санагдаж байв. Түүний царайг хараад гомдсондоо уйлчих юм шиг. Догдолсондоо үнсчих юм шиг санагдаж түнэр харанхуйд түүний үнэр дулааныг мэдэрсээр хэвтэхийг илүүд үзэв.
Удалгүй тэр ярьж эхлэв.
Хэнээс ч ахиж сонсохгүй тэр үгс. Мөрөөдөл дунд орших түүний бодлууд. Харанхуйд ч харагдах түүний царай. Зүрх булиглуулам түүний хоолой. Биеийг минь үгүй хийх түүний үгс.
Би яахаа мэдсэнгүй. Зүрх минь хэдийн зогсож нүдээ нээе гэсэн ч энэ нээгдэхгүй байлаа.
Би үхчихсэн үү? Түүний хэлсэн бяцхан захидалаас болоод би үхчихсэн үү?
Дэндүү их догдолсондоо ухаан алдчихсан юм болов уу?
1
2
Үгүй юм байна. Би үхээгүй байж.
Уруулд минь мэдрэгдэх зөөлхөн тэр зүйлийн амтыг мэдрэхдээ зүрх минь ахин цохилж амьсгаа авсан юм.
Яг л нойрсож буй бүсгүйг жинхэнэ хайрын үнсэлт сэрээдэг шиг.
Хэзээнээс өөрийгөө ингэж гүнж мэтээр төсөөлдөг болчихсон юм болоо.
Магадгүй тэрэнд дурласан цагаас хойш юм бол уу?
Уруулд минь мэдрэгдэх бүлээн зүйл надаас холдоход би илүү ихийг хүссэнээ ойлгон нүдээ нээн харлаа. Аль хэдийн өрөөг орхин нуруугаа харуулсаар гарч байсан юм. Яагаад ч юм нэг л хүйтэн хоосон мэдрэмж бүчин авах нь тэр.
YOU ARE READING
I'm your fan || Taekook || Дууссан
FanfictionСая сая одод дундаас алтан гадас байхыг л би хүснэ.... Шүтээнээ өөрийнхөө фэн болгож чадах уу??? 2019 он(дууссан) Peachkthh♡