🐯⭐🐰
Жонгүг сэрээд л ээжийгээ залгасныг санан утсаа аван залгав.
Ээж нь хормын дотор л утсаа авах бөгөөд хоолойг нь сонсоод л уйлсан гэдэг нь хангалттай мэдэгдэж байсан юм.
"Ээжээ ямар нэгэн зүйл болоо юу? Яасан бэ?"
"Жонгүгаа одоо яах вэ? Манай Тэхён яах болжынаа"
Ээж нь уйлсаар ийн хэлэхэд Жонгүг маш ихээр цочирдох аж. Гэнэт зүрхээр хатгуулах шиг болж нүдэнд нь нулимс хуралдан толгойнд нь асар олон муу зүйл эргэлдэж эхлэв.
"Я-яасан гэж?? Юу болсон бэ?"
"Миний хүү мэдээ үз" гээд ээж нь утсаа таслалаа.
Жонгүг харанхуй өрөөндөө гэрэл оруулахаар босон хөшгөө татахад орон сууцных нь гадаа бөөн сэтгүүлч нар зогсох аж. Тэрээр гялс утсаа шүүрээд мэдээний сайт руу орон удаачгүй газар утсаа алдан унагаалаа.
Тэдний цахилгаан шатанд байх бичлэг энд тэнд тархжээ.
Жонгүгийн нулимс хяналтгүй урссаар хувцасаа хам хум өмсөн дээд давхар луу гарч Тэхёний хаалгыг нүдэх бөгөөд хаалгаа онгойлгох шинж огт байсангүй.
"Гуйя ахаа хаалгаа онгойлгооч"
Тэр түүнийг дотор байгаа гэдэгт итгэлтэй байсан юм.
"Энэ бүгд миний буруу. Миний буруу ахаа."
"Би таныг татаж үнсээгүй байсан бол"
"Би одоо гараад сэтгүүлчдэд бүх үнэнг хэлэх болно. Намайг уучлаарай. Энэ бүгд миний буруу"
Жонгүг ийм зүйл болно гэж үнсээгүй шүү дээ. Ийм зүйл хэзээ ч төсөөлөөгүй. Бүх зүйл түүний эсрэг эргээд байх юм.
Удалгүй хаалга хүчтэйхэн онгойх бөгөөд хөлөө боолгуулж нүүрэн дээрээ шархны лент наасан Тэхён гарч ирэн угзран татсаар Жонгүгийг татан оруулав.
VOUS LISEZ
I'm your fan || Taekook || Дууссан
FanfictionСая сая одод дундаас алтан гадас байхыг л би хүснэ.... Шүтээнээ өөрийнхөө фэн болгож чадах уу??? 2019 он(дууссан) Peachkthh♡