~17~

2.2K 355 49
                                    

☁❄☁

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.

☁❄☁

Жонгүг сэтгэл санаанаасаа болж үнэхээр хүнд байдалд байсан ч эцэст нь тэр алдартан шүү дээ. Дураараа амралт авч болохгүй! Бүх зүйл хуваарийн дагуу.

Гэсэн ч тэр хүн шүү дээ.

Хямралаасаа болж анхаарал нь төвлөрч өгөхгүй хэд хэдэн том алдаа гаргаж үүнээсээ болж Хусогт ойрд загнуулаагүйгээр загнуулж, дахин дахин алдсаар эцэст нь тэр хөлөө гэмтээж орхив. Тэгсэн ч олонд мэдэгдэхгүйгээр тэрээр эмнэлэгт чимээгүйхэн хэвтэж байлаа. Тийм ч хүнд гэмтэл биш ч гэлээ ахин бүжиглэх юм бол энэ нь томорсоор томорсоор бүр ч муу зүйл болохоор байлаа. Тиймээс аргагүй эрхэнд хэвтэж байгаа юм.

Жон хатагтай алим арилгаж дуусгаад тавган дээр цэгцтэй гэгч нь өрөн Жонгүгийн урд тавив. Жонгүгийн царай нь цайрж зарим хэсэгтээ харлан хөхөрсөн нь түүнийг хэдэн хоног юу ч идээгүйгээс гадна сэтгэл санаагаар унасаныг нь илтгэх аж.

"Жонгүг миний хүү ядаж жимс ч болтугай ид тэхүү гуйж байна"

Жонгүг толгой сэгсрэн хана руу хий гөлөрч эхлэхэд түрүүнээс хойш чимээгүйхэн сууж байсан Бан захирал санаа алдсаар "Жонгүг чи энэ байдлаараа байвал мөддөө наад хөл чинь эдгэхгүй. Хэд хоногийн бүх төлөвлөгөөг цуцалсан ч одоо хэдэн сараар нь цуцлах болчихоод байна. Ойлгож байна уу? Фэнүүд чинь чамайг хуруу тоолон хүлээж байгаа. Чи тэдний санааг хангалттай ихээр зовоож байна"

"Тиймээ миний хүү! Ээж нь аавд нь хэлээд нэг сайн загинаад өгөх болохоор Тэхёныг буцаад ир гээд гуйя. Бүр болохгүй бол ааваар нь гуйлгаад ч хамаагүй аваад ирэх болохоор миний хүү сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй шүү дээ"

Жонгүг одоо ч хий хана гөлөрсөөр байх нь Бан захиралын уурыг хангалттай цухалдуулж Бан захирал хаалга савсаар өрөөг орхилоо.

"Ээж"

Чимээгүй байдал удаан ноёрхсоны эцэст Жонгүг арай ядан ам нээв..

I'm your fan || Taekook || ДууссанOnde histórias criam vida. Descubra agora