🌌⭐🌌
Жонгүг тэр өдрөөс хойш үнэхээр их өөрчлөгдчихсөн. Өдөр болгон шаргуу бэлтгэл сургуулалт хийж нойр хоолгүй зүтгэж байлаа. Дээрээс нь төгсөх анги болоод ч тэрүү шалгалт байн байн өгөх бөгөөд бага ч гэсэн цаг гарган сургууль орно. Шалгалтандаа бэлдэлгүй зүгээр л ороод сандал бөглөх бөгөөд энэ байдлаас нь харвал тэрнийг бүх зүйлээ орхин аль хэдийн дуучин болохоор сэтгэл шулуудсаныг харж болох юм.
Хусогоос үргэлж хараалын үг сонсдог байсан бол одоо ганц хоёр магтаалын үг сонсоно. Өдөрт ердөө 4 цаг л унтах ч ядарлаа гэж огт гомдлохгүйгээр хичээж байсан юм. Эцэст нь тэр хэний төлөө ингэж их хичээж байгаагаа ойлгосон байх. Мэдээж энэ бүхэн ердөө л өөрийнхөө төлөө шүү дээ. Хэнд гомдоллох ёстой гэж.
Тэгээд эцэст нь өдрөөс өдөрт түүний царайнд бага багаар гэрэл нэмэгдэх шиг....
Шөнө болгон орондоо шигдээд түүнийгээ бодон уйлхаас бусад үед шүү дээ.
~~~
Өнөөдөр Жонгүгийн төгсөлтийн баяр ч тэрээр сургууль руугаа биш заал руу явахаар тамирын хувцас өмсөж байлаа.
Удалгүй хаалга зөөлөн тогшсоор ээж нь инээмсэглэн орж ирсэн ч хормын дотор түүний нүүрэнд бухимдал тодрох нь тэр.
"Чи юугаа өмсчихсөн юм? Төгсөлтийн баяр луу ингэж явах гээ юу??"
"Ээж би очихгүйээ"
"Юу гэнээ! Чи галзуурчихаа юу?"
Хүний амьдралд ганцхан тохиох баяр бол төгсөлтийн баяр шүү дээ. Хамгийн сүүлийн удаа багштайгаа уулзаад нулимс дуслуулан 12 жил хийсэн бүх дурсамжуудаа эргэн нэг санадаг тэр л баяр шүү дээ. Хамгийн сүүлийн удаа дүрэмт хувцасаа өмсөөд эцэг эхээсээ цэцэг авах өдөр юмсан. Хүүхдээ ямар том болсоныг энэ л өдөр эцэг эхчүүд ухаардаг байх.....
"Ээж би бэлтгэл хийх ёстой"
"Чамайг ингээд байх юм бол яг одоо залгаад тэр газраас чинь гаргачихна шүү!"
ESTÁS LEYENDO
I'm your fan || Taekook || Дууссан
FanficСая сая одод дундаас алтан гадас байхыг л би хүснэ.... Шүтээнээ өөрийнхөө фэн болгож чадах уу??? 2019 он(дууссан) Peachkthh♡