🍃🌱🍃
Зүрх минь хэмнэлээ алдаж гар минь салагнахыг би мэдэрч байлаа. Өөрийн эрхгүй гар минь явсаар аманд минь хүрч хумсаа мэрэх бөгөөд нүд минь бараг л бүлтрэх гэж байсан юм.
Ангид чимээ аниргүй байх агаад цагийн зүүний чаг чаг хийх дуу дээрээс нь миний зүрхний цохилт хоршин сонсогдоно.
Тэгээд нүдээ гүйлгэн ангийн хананд байх цаг руу харвал урт зүү нь дэндүү удаан явж харагдана. Ертөнц өмнөх өмнөхөөсөө илүү удааширчихсан юм болов уу?
Би ахиад л сандран утасруугаа харж нүднийхээ булангаар багш руу харвал тэр ном гарчиглан сууж намайг огт анзаараагүйд баярлах шиг болов. Тэгээд ахин харцаа доошлуулан утасруугаа харлаа.
Эцэст нь урт зүү 12 ыг зааж хуруу минь гэрлийн хурдаар утсан дээр байх товчлуур дээр дарав. Хөл минь чичигнэж хумсаа тас хазаж байлаа. Утасны минь гэрэл чичигнэн асаж би гэдэг хүн чаралсаар ширээ сандалтайгаа ойчих шахав.
"ТИЙМЭЭ БИ ЧАДЧИХЛАА!!!"
Би орилон босч доороо хэд хэд дэвслээд нүдээ нухан ахин утасруугаа харлаа. Итгэж өгөхгүйнээ...
Гэнэт өөрийгөө хаана байгаагаа ухаарч эргэн тойрноо харвал ангийн бүх хүүхдийн нүд над дээр тусч удалгүй багшийн үзэг ниссээр миний толгойг мөргөж орхив.
"Яагаад хичээл үймүүлээд байгаа юм Жон Жонгүг!"
Багш шилээ доошлуулсаар ийн хэлэхэд би томоор инээмсэглэн хариулав.
"Багшаа би Ким Тэхёний тоглолтын тасалбарыг авчихлаа"
Ангийн бүх хүүхдүүд орилолдон над руу харахад би өөрөөрөө бахархаж байсан юм. Нүүрэнд минь хэзээ ч байгаагүй тийм л инээмсэглэл тодорч анх удаа түүнийхээ тоглолтын тасалбарыг авсан минь энэ.
"Жон Жонгүг чи сайн юмаа"
"Гайхалтай Жонгүг тасалбараа зарахгүй биз"
ESTÁS LEYENDO
I'm your fan || Taekook || Дууссан
FanficСая сая одод дундаас алтан гадас байхыг л би хүснэ.... Шүтээнээ өөрийнхөө фэн болгож чадах уу??? 2019 он(дууссан) Peachkthh♡