🌰🌻🌰
"Тэхён хоолоо сайн идэж байгаа болов уу? Хөөрхий муу хүү минь гайгүй байгаа. Дээд давхарт байдаг гээ биздээ. Хоол хийж өгдөг ч юм билүү"
Жон хатагтай Жонгүгийн дормд анх удаа ирж байгаа билээ. Тэгсэн ч түүний сэтгэл өөр нэгэнд асар ихээр санаа зовж байв.
"Харин тиймээ миний ч бас санаа зовоод байна. Яах уу? Ээжээ"
Гэхдээ Жонгүгийн сэтгэл ч бас өөр нэгэнд байгаа бололтой.
"Энэ нэг хоёр юмны байж байгааг хараад байгаарай. Нэг нь анх удаа хүүгийнхээ дормд иржийж хүүгийнхээ мэнд усыг ч асуухгүй өөр хүний хүүхдийг асууна. Өнөөх нь ч хариу болгоод санаа алдана. Яана даа цкк цкк"
Жонгүгийн аав ийн үгэлсээр байшингийн тойруулан харж байлаа.
"Тэрнийг төрүүлээгүй л болохоос хүүгээс минь өөрцгүй"
Жонгүгийн ээж уурлан гал тогоо орж хоол хийж эхлэх бөгөөд Жонгүг хэдэн өдөр тасралтгүй хуваарьтай байсан болохоор дахин унтахаар өрөө зүглэв. Зүүдэндээ ч болов түүнтэй уулзахыг хүссэн ч байж болох юм.
Цаг гарангийн дараа ээж нь учир зүггүй Жонгүгийг сэгсчин сэрээх аж.
"Алив бос бос Тэхён дээрээ очмоор байна. Хурдан бос хоол болчихлоо""Зза босжынаа"
Жон хатагтай аль хэдийн хувцаслаад хоолоо савалцан байх агаад Жонгүгийг хувцаслахыг хүлээн үүдэнд зогсох аж.
Жон ноён муухай харсаар "Чи бүр хөөрчихжээ. Нүүр амаа будаад. Энэ хоёрын хооронд" гэхэд Жонгүгийн ээж хэлээ гарган муухай харав.
Тэгээд Жонгүгийн аав уурлан босоод бас л гутлаа өмсөн үүдэнд зогсох аж.
"Би ч бас тэр хүү дээр очмоор байна"
"Аав ээж та хоёр одоо юу вэ? Гэр бүлээрээ санжигнаад орох юм уу?"
Үнэндээ тэр эцэг эхээсэй санаа зовж байсан хэрэг. Тэхёнд таатай байхгүй нь мэдээж хэрэг шүү дээ. Бас дээрээс нь ямар муухай ааштай билээ дээ. Хөөгөөд гаргачихвий гэж санаа зовно.
YOU ARE READING
I'm your fan || Taekook || Дууссан
FanfictionСая сая одод дундаас алтан гадас байхыг л би хүснэ.... Шүтээнээ өөрийнхөө фэн болгож чадах уу??? 2019 он(дууссан) Peachkthh♡