~7~

2.3K 330 23
                                    

☁❄☁

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

☁❄☁

"6-р сарын эрэгтэй уран бүтээлчдийн нэр хүндийн жагсаалтанд Жон Жонгүг 1т бичигдсэнээр 2 жил эзэмшиж байсан Ким Тэхёний ноёрхол ийнхүү дуусгавар боллоо"

Тэхён мэдээг уншин хөнгөхөн инээд алдаад сандалаа хойш налан суулаа. Удалгүй түүний төсөөлж байсанаар хэн нэгэн хаалга саван орж ирэх бөгөөд урд нь байх ширээ рүү таблет шидэж орхив.

"Арчаагүй новш. Нэг хүүхдийн доор орчихдог"

"Тэгээд би яах ёстой юм?"

"Юу гэнээ?? Ямар нэгэн нэвтрүүлэгт орооч!! Зүгээр хараад суугаад байх уу? Сайн дурын юм хийгээч!!! Дахиад дуу гарга!!!!"

"Би яагаад нэр хүндээ өсгөхийн тулд тийм зүйл хийх хэрэгтэй гэж?"

"Муу новш чинь!! Үхэхийг хүсээ юу?!! Хэзээнээс миний өмнөөс дуугардаг болчихсон юм?"

Удалгүй өнөөх эр Тэхён руу гар далайхад Тэхён гарыг нь барьж аван хойш савлаа.

"Төрсөнөөсөө өдийг хүртэл зөвхөн таны хүссэнээр таны утсан хүүхэлдэй болж үгнээс тань зөрдөггүй байсан. Одоо би ганц удаа ч болов өөрийнхөөрөө баймаар байна. Намайг тайван байлгаж үз! Ааваа!!"

Тэхёний аав гартаа байсан шүхрээрэй Тэхёний хөл рүү цохих бөгөөд эвхэрч унасан хойно дээр нь хэд хэд дэвслээд шүлсээ хаян "Ойрд зодуулаагүй бүр их болчихжээ. Чамайг хийхгүй гэвэл би чиний өмнөөс бүгдийг хийхээс. Эх шигээ адилхан новш" гэсээр гаран явлаа.

Энэ бүгдийг холоос харан зогссон Тэхёний менежер гүнзгий санаа алдан түүнийг босгоод  хувийн эмчийг нь дуудах аж.

Эмч ч гайхаж цочирдож үг хэлэхгүй байгааг бодоход энэ байдалд аль хэдийн дасчихсан юм шиг байна.

"Хөлний зөөлөн эд бага зэрэг гэмтчихэж. Хэд хоног боогоод гэртээ байхад зүгээр болчих байх. Бас нүүрнийхээ шархыг байн байн цэвэрлээрэй"

I'm your fan || Taekook || ДууссанWhere stories live. Discover now