🌳🌱🌳
Fangirl байх хэцүү юу?
Мэдээж хэцүү..
Гэхдээ үүнээс илүү юу хэцүү гээч...
Fanboy байх...
Энэ чиний бодож байгаагаас ч хэд дахин хэцүү...
Тэр тусмаа эрэгтэй шүтээнтэй бол шүү дээ...
Чи юу ч мэдэхгүй...
Тэд бусад охид шиг хашгирч орилж, зурагтай хувцасыг нь өмсөөд гадуур явж чадахгүй гээд чи боддоо. Гэхдээ тэгсэн цагт тэд чамайг адгийн муухайгаар хараах болно. Ийм л байдаг. Ам нээх болгондоо эрэгтэй юм байж гээд тэд чам руу жигшсэн харцаар харах болно. Муухай биш гэжүү...
Хамгийн гол нь тэд чам шиг төсөөлж бас ургуулан бодох эрхгүй....шалтгаан нь тэд зүгээр л эрэгтэй учраас шүү дээ....
~~~
Ахиад л би тэнцсэнгүй.....
Амьдрал яг л сөнөчихсөн мэт бүх зүйл утгагүй санагдаж байна.
Миний орсон 5 дахь сонгон шалгаруулалт бүтэлгүйтэж эцэст нь би өөрийгөө ямар ч явьяасгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байх шиг байна. Сүүлдээ нулимс ч гарахаа больлоо.
Магадгүй би Ким Тэхён гэдэг хүнтэй хэзээ ч уулзахгүй байх. Энэ хүрээд болих хэрэгтэй юм болов уу?
Би доош гудайн шал ширтсээр сургуулийн хонгилоор явж байхдаа хэн нэгнийг санаандгүй мөргөж орхив.
Яагаад ч юм бүх зүйл утгагүй санагдаж одоо надад юу ч хамаагүй болсон мэт би мөргөсөн хүндээ хальт бөхийх аядаад цааш алхлаа. Бие минь сульдаж цээжинд минь нулимс дүүрчихсэн мэт хэцүү санагдаж ийм үед дэргэд минь байх найзгүйдээ өөрийгөө харааж зүхнэ. Би яагаад амьдардаг юм. Би онц сурдаггүй, авьяасгүй, хараал идсэн тэнэг, эцэг эхдээ хэзээ ч ачлалтай байгаагүй. Үхмээр санагдах юм.
Дээвэр дээр гаран хаягдсан ширээг налан сууж тэнгэр ширтлээ. Ахх өнөөдөр цэлмэг байх чинь. Үзэн ядаж байна. Би доош харж хоёр гараа толгойн дээрээ авав. Тэгээд нүднээс урсах ус газарт хэрхэн дуслахыг харан сууна.
VOCÊ ESTÁ LENDO
I'm your fan || Taekook || Дууссан
FanficСая сая одод дундаас алтан гадас байхыг л би хүснэ.... Шүтээнээ өөрийнхөө фэн болгож чадах уу??? 2019 он(дууссан) Peachkthh♡