"2020 онд бичиж байсан энэхүү бичвэрээ 2022онд дахин завсарлан бичиж, нийтэлж байна. Зарим нэг шинэ зүйлс нэмэгдсэн тул дахин уншихад илүүлэхгүй байна байх.^^"
Пак туслах онгоцноос буух зорчигчдийн гарах хаалгаар гарч ирж буй залуухан царайлаг залуу руу гараа далласаар дуудах аж."Сэүн ноёнтоон, энд байна!"
Өөрийн нэрийг дуулсан залуугийн харц Пак туслах руу шилжихэд тэрээр гүйх шахам явсаар залуугийн урд бөхийн зогсов.
"Та сайн явж ирэв үү?"
Сэүн нүдний шилээ толгой дээрээ тохоод хөмсгөө зангидсаар ширүүхэн хоолойгоор,
"Цүнх бариад яв. Машин хаана байна?"
Пак туслах "Ийшээ яваарай" хэмээн хэлээд Сэүний цүнхийг аван урд нь алхан явав. Машины зогсоолд ирмэгц Пак туслах машины тээшинд цүнхийг нь хийчихээд Сэүнд машины ард талын суудлын хаалгыг онгойлгож өгтөл Сэүн халаасандаа гараа хийсэн чигээр ийнхүү хэлэв.
YOU ARE READING
Marriage
RomanceТүүнд хүнийг хайрлаж, халамжлах сэтгэл зүрх байгаагүй. Тэр үргэлж хэлдэг. "Намайг хайрлах хэрэггүй" гэж Гэхдээ юу гээч? Тэр өөрийн хүнийг хайрлаж чаддаггүй мөс шиг сэтгэл зүрхээ хайлуулаад намайг хайрладаг болсон... Энэхүү бичвэрт дурьдагдсан үйл яв...