Өнөөдөр дэндүү их шинэ мэдээ сонссон болоод ч тэр үү бие минь сульдаж, ядарч байна.
Би Сэүний гарыг тавиулан доош харсаар "Би ядраад байна. Дараа ярилцъя."
"Дараагийн удаа ирэхэд бас л ингэж хэлэх үү? Үгүй ээ. Одоо л бүх юмаа шийдмээр байна."
Би толгойгоо сэгсэрсээр "Сэүнээ боль. Яагаад надтай ингэж их зууралдаад байгаа юм бэ? Зүгээр больчих л доо!!"
"Чи үнэхээр мэдэхгүй болоод ингээд байгаа юм уу?"
Би түүн рүү ширтсээр зогсох бол Сэүн хоёр мөрнөөс минь барин "Би чамд хайртай. Үнэхээр миний сэтгэлийг ойлгохгүй байгаа юм уу? Би чамд маш их хайртай... Би чамд их олон удаа энэ талаар хэлсэн. Чи ч бас надад хайртай шүү дээ. Энэ л бидэнд хангалттай биш гэж үү?"
Чамайг надад хайргүй гэдгийг мэдээгүй бол би тэнэг хүн болох байх. Мэднэ шүү дээ мэднэ.
YOU ARE READING
Marriage
RomanceТүүнд хүнийг хайрлаж, халамжлах сэтгэл зүрх байгаагүй. Тэр үргэлж хэлдэг. "Намайг хайрлах хэрэггүй" гэж Гэхдээ юу гээч? Тэр өөрийн хүнийг хайрлаж чаддаггүй мөс шиг сэтгэл зүрхээ хайлуулаад намайг хайрладаг болсон... Энэхүү бичвэрт дурьдагдсан үйл яв...